Антверпен хотод байрлах Montblanc 

Гоёл чимэглэл

Антверпен хотод байрлах Montblanc

Бельги улсын Антверпен хотын төв дэх хамгийн алдартай худалдааны гудамжнуудын нэгд байрлах Montblanc гэх ертөнцийн төвийг нээх гайхалтай аялал.

Montblanc нэрийн дэлгүүр нь олон жилийн борлуулалтын түнш Kockx дэлгүүрт нээлтээ хийлээ. 1878 онд үүсгэн байгуулагдсан энэхүү бичгийн хэрэгслийн алдартай мэргэжилтэн нь маш онцгой цөөн тооны, хязгаарлагдмал бүтээлүүдийг багтаасан 3000 гаруй үзгийг хэрэглэгчдэд санал болгодог. Антверпен хотын дэлгүүр нь Montblanc NEO 2 концепцын бодит нэвтрүүлэлт бөгөөд энэ нь дэлгүүрүүдийг биет болон дижитал хувилбарын аль алин руу шилжүүлэх олон улсын концепц юм. Энэхүү санаа нь брэндэд өөрийн түүх,  туршлагаа хуваалцах боломжийг олгохын зэрэгцээ эрч хүчтэй, чамин орчинд хэрэглэгчдэдээ онцгой бүтээгдэхүүнээ танилцуулж буй явдал билээ.

"Антверпен дэх Montblanc: гоёмсог мөн технологийн туршлага"

Олон мэдрэхүйгээ ашиглах туршлага нь концепц дэлгүүрийн гол цөмөөс эхэлдэг бөгөөд бичих сонирхолтой, үзэг сонирхогчид Montblanc үзгүүдийг туршиж үзэн танилцаж, өөрийн дуртай бэхний өнгийг сонгож, өөр өөр хошууг туршсанаар өөрт тохирсон төгс загварыг олох боломжтой. Технологийн хувьд дэлгүүрээр зочилж буй үйлчлүүлэгчид Montblanc-ийн шинэ санаачилгуудтай танилцах боломжтой. Үүнд Summit ухаалаг цаг, augmented цаас багтаж байгаагаас гадна Montblanc MB 01 чихэвчийг туршиж болно. 

 

Тус дэлгүүр нь бичгийн хэрэгслийн хувьд брэндийн баялаг өвийг хүндэтгээд зогсохгүй та савхин эдлэл, цаг, эрэгтэй дагалдах хэрэгслийг мөн сонирхох боломжтой. Худалдан авагчид "Цуглуулагчийн хэсэг" хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн бичгийн хэрэгслүүд болон Montblanc хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэх онцгой үйлчилгээнүүдийг олох боломжтой.