Le Littoral

Архитектур, дизайн

Минималист дизайнтай Le Littoral сууц

Энгийн байдал, хараа булаам үзэмжийг цогцлоосон Le Littoral!

Гэгээн Лоренс голын сэтгэл хөдөлгөм үзэмж, хөдөөгийн үзэсгэлэнт орчноос урам зориг авч, зураг төсөл, барилгын бүх үе шатуудад "Архитектур49" фирмээс заавар зөвлөгөө авч ажилласан энэхүү байшингийн эзэд тухайн газар орныхоо байршилтай уусан нэгдсэн орчин үеийн байшинг бүтээж чадсан байна. Тэд бол Канадын Шарлевугийн байгалийн өвөрмөц орчинд хоол хийх дуртай хосууд аж. 

 

 

Далайн эргийн дагуух дизайныг гаргахдаа тухайн байршлын эргэн тойрон дахь байгалийн хэмжигдэхүүнүүдтэй нийцүүлжээ.  Байшингийн ерөнхий хэлбэр нь газрынхаа хэлбэрийг дагаснаар урд талдаа голын сүрлэг үзэмжийг тольдон, ар талд байрлах ой модны ачаар хувийн орон зайгаа хамгаалж байгаа юм.  Байшингийн тэнхлэгийн эргэн тойронд ерөнхий багтаамж, хаалга цонх болон өрөөнүүдийг оновчтойгоор байрлуулжээ. Зохион байгуулалт нь зун, өвлийн аль алинд нь эрчим хүчний хэрэглээг багасгаж, ойн чөлөөний бүдэг гэрлээр өрөөнүүдийг гэрэлтүүлж, оршин суугчдынхаа хувийн орон зайг дээд зэргээр хангахаар хийгдсэн байна. 

 

 

Мөн Le Littoral-ийг жинхэнэ бодит байдлыг мэдрүүлэх, уулзалтын газар болгохын тулд Architecture49 нь тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан цэвэр, ашиглахад хялбар орчинг бүрдүүлсэн. Усан бассейн, саун, задгай зуух, спа нь оршин суугчдад тав тух, амар тайван мэдрэмж төрүүлнэ. Гал тогооны хувьд дээд давхарт нэлээд том орон зай эзлэх бөгөөд, халуун дулаан цугларалт уулзалт, тав тухтай амьдрахад зориулагдсан газар юм.

 

 

 

Завсрын өнгө, байгалийн гаралтай материал, орон нутгийн мэргэжилтнүүдийн бүтээл зэргийг авч үзэхэд энэ төслийг тухайн газрын байгаль орчинд аль болох уусган нэгтгэх гэсэн хүсэл эрмэлзэл хангалттай мэдрэгдэнэ. 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла