Архитектур, дизайн

Япон архитектурын онцлог шингэсэн Oko сууц

Японы онцлогийг шингээсэн, Украинд байрлах Оko сууц!

Sergey Makhno архитектурын студийн загварчилж, зохион бүтээсэн энэхүү сууц нь Киев хотын захад байрладаг бөгөөд уран бүтээлчийнхээ сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Японы уламжлалт архитектураас санаа авсан тус сууцны ‘Oko’ хэмээх нэр нь Украинаар нүд гэсэн утгатай. 

 

Тус сууцыг гол элемент буюу нэг талын ханыг нь бараг бүхэлд нь эзэлдэг ган сараалж бүхий том дугуй цонх дээр тулгуурлан барьжээ. Барилгын концепцыг шингээсэн энэхүү цонхоор оршин суугчид ногоон байгалийг тольдох боломжтой аж.

 

 

Гадаа талбай нь мөн барилгын гол элемент болдог бөгөөд Японы алдарт цэцэрлэгт хүрээлэнгүүдээс санаа авч бүтээсэн байна. Ингэхдээ бонсай, хөвд зэрэг дорнын ургамлууд, хад чулуу, япон дэнлүү, хиймэл цөөрөм зэргийг ашиглажээ. 

 

Мөн урлагийн бүтээлүүд байшингийн бүхий л хэсэгт бий. Тухайлбал, Назар Билыкийн "Бороо" нэрт цөөрөм дэх хүний ​​өндөртэй чацуу баримал, бетонон хананд суурилуулсан саарал бөмбөлөг, цэцэрлэгийн доод хэсэгт байрлах аварга том хүний нүүр эсвэл дээр дээр нь давхарласан олон гурвалжин зэрэг гайхалтай бүтээлүүдийг эндээс харж болно. 

 

 

 

Хоёр давхар Око сууц нь Японы соёлын бүх онцлогийг шингээсэн бөгөөд гулсдаг хаалт, газарт суурилуулсан ил зуух, өргөн талбай бүхий террас, цэвэрхэн тавилга, тэр дундаа нууцлаг, бясалгалын орон зайг бүрдүүлснийг онцлон дурдах хэрэгтэй.

 

 

Олон нууцыг агуулсан сүр жавхлант, минималист сууц!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла