Архитектур, дизайн

Бали арал дээрх диваажингийн амралт

Энэтхэгийн далайд, Бутакару уулын бэл болон будааны тариалангийн үелсэн талбай дээр байрлах Soori Bali бол нууцлаг амралтын газар юм. 

Энэ газар нь будааны ногоон талбай, хар элстэй эрэг бүхий жинхэнэ Бали аралтай танилцах боломжийг танд олгоно. Тус амралтыг алдарт архитектор Су К.Чан болон түүний эхнэр Лин Фү нар бүтээн байгуулж, эзэмшин, үйл ажиллагааг нь эрхлэн явуулж буй бөгөөд эндхийн байгаль, соёл зүрх сэтгэлд нь хамгийн ойр байдаг зүйлс хэмээн тэд хэлжээ.

 

 

Тухайн бүс нутгийн материалыг ашиглан, шинэлэг, халуун дулаан орчныг бүрдүүлсэн онцгой архитектур нь гайхалтай харагдана. Амралтын газрын тайван уур амьсгал нь нийтийн эзэмшлийн талбай болон виллануудаас нь мэдрэгдэнэ. Түүнчлэн вилла болгон хувийн усан сантай бөгөөд эргэн тойрны сүрлэг сайхан үзэмжийг харж баясах боломжийг бүрдүүлжээ. Байгалийн гэрэлд тодрон харагдах бяцхан цэцэрлэгтэй уг вилланууд нь тансаг, амар тайван байдлыг уусган нэгтгэсэн байна. Гайхалтай уур амьсгал, орчин цагийн Индонез өнгө төрхийг цогцлоосон орчин нь танд цоо шинэ адал явдлыг мэдрүүлнэ.

 

 

 

Cotta, Ombak ресторанууд нь ойролцоох фермүүдийн шинэхэн хүнсээр бэлтгэсэн улирлын чанартай зоогоор үйлчлэх төдийгүй тус амралтын газар нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайтай. Soori Bali спа нь тусдаа байрлах бөгөөд зөвхөн органик бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ бусдаас онцгойрдог. Энэ бол Азийн анагаах ухааны аргуудаас сэдэвлэсэн эмчилгээ сувилгаа хийлгэхэд хамгийн тохиромжтой газар юм.

 

 

Манай гаргийн хамгийн тайван газруудын нэг болох Soori Bali-д гайхалтай амралтыг өнгөрүүлээрэй.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла