Архитектур, дизайн

Палм Жумейра арлыг тольдсон “Damac Bay” орон сууц

Кавалли брэндийн тохижуулсан “Damac Bay” шинэ төслийн орон сууц! 

Дубайн Маринад байрлалтай, Кавалли брэндийн тохижуулсан энэ орон сууц далайн эрэгтэй залгаа байрлах ба өөрийн гэсэн хувийн эрэгтэй. Орон сууцны нэг давхарт болон дээвэр дээр задгай усан сан байрлана. 

 

 

 

Бүх давхрын тааз 4,5 метрээс дээш өндөртэй төдийгүй дотоод засал чимэглэлийг Кавалли брэнд хариуцан ажиллажээ.   

 

 

 

 

“Damac Bay”-ийн хувьд байршил бол хамгийн гол онцлог юм. Тус орон сууц нь гайхалтай харууц бүхий маш онцгой хэсэгт байрладаг. Эндээс Палм Жумейра арал болон тэнгисийн харууцыг  бүрэн тольдох боломжтой. Мөн “Damac Bay”-ийн оршин суугчид зөвхөн тэдэнд зориулсан хувийн эрэг дээр амарч зугаалж болно. 

 

Бүх унтлагын өрөө нь мастер ангилалд хамаарах бөгөөд угаалгын өрөө болон хувцасны өрөөтэй. 

 

 

 

Тав тух, тансаг тохижилтыг бүрэн мэдрүүлэх орон сууц! 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла