Архитектур, дизайн

Миньюд байрлах өв уламжлал, орчин үеийг цогцлоосон сууц

“Germano de Castro Pinheiro Arquitectos” архитектурын студийн бүтээл болох хоёр хэв маягийг хослуулсан энэхүү сууц нь Португалийн түүхэн бүс нутаг Миньюд байрладаг. 

Энэ бол тухайн газар нутгийн архитектурын түүхэн өвийг орчин үеийнхтэй гайхалтай хослуулсан төсөл бөгөөд “Germano de Castro Pinheiro Arquitectos” нь 16-р зууны барилгад контемпорари өнгө төрхийг нэмж цогцлоожээ. 

 

Байшинд олон жилийн туршид хийгдсэн янз бүрийн засвар шинэчлэлийн ул мөр тод харагдана. Гантиг шал, модон тааз болон шинэ унтлагын өрөөнүүд рүү хөтлөх, чулуун хананд бэхэлсэн шат зэргээр нэмж тохижуулжээ. 

 

Хоёр давхар байшингийн өндөртэй дүйцэх уудам цэлгэр орон зай нь хэд хэдэн өрөөг нэгтгэсэн мэт, шинэ өргөтгөлийн үүдний хэсэг болдог. Амралтын өрөө, гадаах цэцэрлэг, хоолны өрөө, гал тогоо нь бүгд гялалзсан коридороор холбогдоно. 

Сууцны чимэглэл, тавилга нь орчин үеийн өнгө төрх, энгийн болон жинхэнэ байдлыг төгс хослуулан, анхны барилга болоод тухайн газрын түүхэн өвийг эргэн сануулах зорилготой аж. Мөн том чулуун хананууд, гол хаалганы бэхлэлтийг дахин ашигласан нь тус сууцыг бүр ч өвөрмөц болгожээ.

 

 

 

 

Байшингийн дээд, доод давхарт хэд хэдэн унтлагын өрөө байрлана. Архитектурын нарийн шийдэл нь шал болон таазны өндрөөр илрэх бөгөөд эдгээр нь цэцэрлэгээс тодорхой харагдах төдийгүй өвөрмөц төрх, хэрэгцээт байдлыг бий болгодог. Түүнчлэн энэ бүхэн нь орон зай хоорондын уялдаа холбоог хангадаг байна. 

 

 

Миньюд байрлах энэ сууц нь хуучин болон шинэ гурван тусдаа хэсгээс бүрдэх ба хэсэг тус бүр өөрийн гэсэн өвөрмөц байдал, онцлогтой. 

 

Хуучны байшинг гайхалтай байдлаар шинэчлэн сэргээж, шинэ өнгө төрх нэмэн, өөрийн түүхийг өгүүлэх контемпорари орон зайг бий болгосон дээд түвшний архитектурын бүтээл болсон сууц!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла