Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Кейптаун хот дахь гэр бүлийн сууц "Kloof 119A"! 

Өмнөд Африкийн нийслэл хотын өндөрлөгт, “Арслангийн толгой”, “Ширээ уул” зэрэг санаж сэрэхэд амар содон нэртэй уулс дунд архитекторын уран бүтээл болсон нэгэн хаус бий. Saota архитектурын дизайны фирм Kloof 119A гэж кодчилж нэрлэсэн энэ орон сууцыг төсөөлмөгцөө ер бусын панорама харууцтай байлгая гэж хүсжээ. Энэхүү харшид архитектурын олон олон инновац шингэсэн бөгөөд тэдэн дундаас урвуу хардаг пирамид дээвэр хэн бүхний анхаарлыг эрхгүй татна. Үүний ачаар дээд давхраас тэнгэрийг ширтэж болно. Бас оддыг, тэр бүү хэл цонхны ирмэг давж харагдах уулсын оройг хүртэл. Үдэш болоход урвуу харсан пирамид дээвэрт гэрэл асаж үзэсгэлэнтэй эффект бий болдог. Орон зайн онцгой содон мэт мэдрэмжийг үүсгэнэ. 

 

Барилгад ашигласан материал нь цэвэр байгалийн. Чулуу, гантиг, царс, шил гэх мэтчилэн. Зөвхөн энэ нутгийнхаа материалыг ашиглах консептоо байж болох дээд хэмжээнд хүртэл ашигласныг нь байшингаа тойруулан хашсан хана нь яг эндхийн чулуу гэдгээс харж болно. Байшин болон түүний гадаах чулуун ханыг холбосон том төмөр хаалгаар ормогц дотор цэцэрлэгтэй холбогдсон үүдний хэсэг бий. Эндээс хэдхэн алхаад л тайван тогтуун, нам гүм орчин угтах бөгөөд харууц нь дуу алдмаар сайхнаар хотыг харуулна. Kloof 119A нь гурван давхарт хуваагдах бөгөөд нийт талбай нь 850 м2 давжээ. Тэгээд хамгийн гайхалтай нь давхар бүр тус тусдаа цэцэрлэгт хүрээлэн болон ногоон талбайтай. Ингэснээр зэргэлдээх барилгуудыг халхалж, байгальтай үүсгэх холбоог бэхжүүлдэг. Тавилга болоод заслын тухайд өнгөний тонн, дугуйрсан ирмэгтэй тавилга, бас байгалийн гэрэл зэрэг нь бидэнд ихэд таалагдсан. Хольцгүй цэвэр хийгээд цэмцгэр дэгжин гэсэн үгсээр тодорхойлж болмоор. Том хэмжээтэй инфинити усан санг дурдаад ч илүүц биз.


 

Алжаалаа тайлахад таатай хэсэг яахын аргагүй мөн.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла