Архитектур, дизайн

Гайхалтай харууц бүхий шилэн сууц Robin Drive

 

Ирландын нэрт архитектор Paul McClean-ийн загварчилсан Robin Drive House бол Лос Анжелес хотын Sunset өргөн чөлөөнд байрлах тансаг зэрэглэлийн сууц юм. Тус байшин нь авангард хэв маяг, дээд зэрэглэлийн хийц, тансаг байдлыг цогцлоосон 1500м2 талбайтай.

Байшингийн дунд байрлах цэцэрлэгт базальтан ротонда болон 2 давхар өндөртэй шилэн хана байрлана. Жижиг хөвөгч гүүрээр гарахад хоолны болон амралтын гайхалтай өрөө бий. Асар том гантиг ил зуухнууд нь тансаг зураглалыг гүйцээдэг.

 

 

Цэлгэр саруул, орчин үеийн гал тогоо, тохилог унтлагын өрөөнүүд, мастер өрөө нь хашаа маягаар ургуулсан цэцэрлэгийн дээр байрлах тул хотын үзэмж гайхалтай харагддаг.

 

 

 

Байшингийн гадна болон дотор хананд Bardiglio гантиг ашигласан төдийгүй дотор хэсгийг хар базальтаар чимэглэжээ. Мөн кварцит, царс, Palladio саарал элсэн чулуунаас гадна интерьерийн бүхий л хэсэгт дээд зэрэглэлийн олон материал ашигласан байна. Шалнаас тааз хүртэлх өндөртэй шилэн хананууд нь Лос-Анжелес хотын үзэсгэлэнт төрхийг харуулах ба гадна болон дотор талын хил хязгаарыг бүрэн арилгажээ.

 

 

Гадаа байрлах лоунж, цэцэрлэг, усан сан бүхий энэхүү мөрөөдлийн байшингийн экстерьер мөн адил гайхалтай. 

 

 

Усан сангийн голд байрлах ил гал, дугуй засалтай амралтын хэсгээс Калифорни хотын ер бусын үзэмжийг тольдон суух боломжтой. 

 

 

Асар том дээврийн террас бүхий орчин үеийн энэхүү гайхамшигт сууц нь ургамлаар хүрээлэгдэн оршино.

 

 Хараа булаам экстерьерээс гадна кино театр, уух зүйлсийн хэсэг, гольфийн өрөө, саун, биллиард, дасгалын өрөөгөөр зогсохгүй дарсны агуулах хүртэл бий. 

 

 

Robin Drive сууц нь дэлхий нийтэд Paul McClean-ийн нэр хүндийг төлөөлдөг тул байшингийн элемент бүрд тус архитекторын суут ухаан, нарийн тооцоолол бүхий хэв маяг шингэжээ. Хувь хүний жинхэнэ онцлог шингэсэн архитектурын шилдэг бүтээл...

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла