Автомашин

Дэвшилтэт технологи бүхий "Bugatti Baby II"

"The Little Car Company" хамгийн дэвшилтэт технологи шингэсэн Bugatti Baby II конфигураторыг танилцууллаа.

Baby II-г бүтээх ажилд Bugatti брэнд хамтарсан бөгөөд Эттори Бугаттигийн 1926 оны мастер бүтээл “Type 35”-д хүндэтгэл үзүүлэн гаргажээ. Түүнчлэн The Little Car Company болон Bugatti-ийн хамтарсан энэ ажил олноо танигдсан уг брэндийн 110 жилийн ойд зориулагдсан юм. Bugatti-ийн түүхийг хадгалахын зэрэгцээ Bugatti-д хорхойсогсдын шинэ үеийг уриалан дуудах утга санаа агуулсан байна. 

 

Цоо шинэ санаагаар Bugatti Baby II онлайн конфигуратор гэгчийг гаргаад байсан The Little Car Company-ийн хувьд энэ удаагийнх нь маш том ажил болжээ. Хамгийн сүүлийн үеийн энэ конфигураторыг программ хангамжийн алдартай агентлаг Ibisdev-тэй хамтран бүтээсэн аж. Ингэж хамтарснаар үйлчлүүлэгчид 3D өргөтгөсөн бодит байдлаар бүтээлээ харж, өөрсдийн гэсэн загварыг гаргах боломжийг олгосон байна. Түүгээр зогсохгүй энэхүү инновацлаг технологи нь хэрэглэгчдэд Bugatti Baby II-оо гэр, оффис, гараашдаа аваачиж загварыг нь бүтээх нөхцөлийг ч бүрдүүлж өгчээ. 

 

Ирээдүйн боломжит үйлчлүүлэгчид өөрсдийн гэсэн Baby II-ийг бүтээж загварыг нь гаргах эрх чөлөө нь бүрэн нээлттэй. Үндсэн их биеийн загвар нь 3 янз. Харин экстерьер болон интетьер дизайн, өнгөний тухайд илүү өргөн сонголттой байх юм.    

Type 35-д хүндэтгэл үзүүлж буй учир сонгож болох өнгө болон арьсыг тухайн цаг үеийнхээс санаа авч оруулсан байна. Өнгөний нэрийг хүртэл Bugatti-ийн түүхээс сэдэвлэн өгчээ. Жишээ нь, Helle Green, Raphanel Blue гэх мэтчилэн интерьер өнгөнүүд нь Bugatti-ийн уралдааны түүхэн дэх сор болсон жолооч нарыг санагдуулж байгаа юм. Зэрэгцүүлээд контемпорари, модерн өнгүүдийг ч мөн багтаасан. Жишээ нь, Bugatti Light Blue Sport өнгө нь үйлчлүүлэгчдэд Baby II-ийгоо хамгийн сүүлийн үеийн загварын Bugatti-тай хослуулах боломж олгожээ. 

 

 

 

Конфигураторыг ашиглаад үйлчлүүлэгчид дараах гурван хувилбараас нэгийг нь сонгож болно: Base, Speed, Thoroughbred. Baby II-ийн бүх хувилбар тормозны өндөр гүйцэтгэлтэйгээр арын дугуйгаар явах тусгай функцтэй. Энэ нь цахилгаан, сонголтоор ашиглаж болдог жолоодлогын төлөв юм. “Base” загвар хоёр төлөвтэй: 20 км/ц хурдаар хязгаарлагддаг “Novice” болон 45 км/ц хурдны хязгаартай “Expert”. Харин “Thoroughbred” загварын чамин, хөнгөн цагаан их биеийг анхны "Type 35"-д ашигласан тэвш үйлдвэрлэлийн техникээр 200 гаруй цаг зарцуулан гараар урласан гэдгийг дурдах нь зүйтэй.

 

Bugatti Baby II байхад биелэшгүй хүсэл гэж үгүй!