Автомашин

"Hennessey Venom F5 Roadster" машины нээлтийг H.R Owen зохион байгуулав.

Тансаг зэрэглэлийн автомашины худалдаагаар Их Британид тэргүүлэгч H.R Owen Хатфиелд дэх олон брэндийн үзүүлэнгийн танхимдаа Hennessey Venom F5 Roadster-г нээх тусгай арга хэмжээг зохион байгууллаа. 

Америкийн Техаст байршдаг хайпер машин үйлдвэрлэгч Hennessey нь Venom F5 нэртэй задгай дээвэртэй супер машинаа танилцуулсан юм. 

 

F5 нь 1817 морины хүчтэй, V8 хөдөлгүүртэй хайпер машин бөгөөд роэдстер төрөл дотроо дэлхийд хамгийн хурдан нь гэгдэж байна. Компанийн үүсгэн байгуулагч Жон Хеннесси, мөн дизайн хариуцсан захирал Нэйтэн Малиник, Hennessey-ийн туршилтын жолооч, мэргэжлийн уралдааны машины жолооч Алекс Брундле болон H.R Owen-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Кен Чү гэсэн хүндэт зочид хамтдаа F5-ийг танилцуулсан юм. 

 

 

6.6 литрийн хос турбо V8 хөдөлгүүртэй, хойд хөтлөгчтэй Venom F5 роэдстерийн гүйцэтгэлийг өөр ямар ч хүлэгтэй зүйрлэмгүй. Хөдөлгүүрийг ар хэсгийн төвд нүүрстөрөгчийн мяндсаар хийсэн эд анги дээр байрлуулсан байна. Материалаасаа хамаарч жин нь ердөө 1400 кг орчим болжээ. 

 

 

Нүүрстөрөгчийн мяндсан материалтай салдаг дээвэргүй бол бүр ч илүү хурдална. Тэр үед моторын дуу бүхээг хэсэгт бүр ч илүү хангинана. Ялангуяа чадал нь улаан зураас давж дээд хэмжээндээ хүрэх үед буюу эргэлт нь минутын 8000 болох үед илүү нүргэлнэ. 

 

Хурдны чадал нь яахын аргагүй гайхаж бахадмаар буюу 500 км/ц давдаг. Тийм учраас Venom F5 роэдстер нь өөрийн төрөлдөө хайпер машин юм. Hennessey Venom F5 Roadster-ийн зорилго маш энгийн. Энэ бол дэлхий дээрх хамгийн хурдан задгай дээвэртэй машин болох явдал. 

 

 

 

 

Энэ машиныг зам дээр харах боломж маш ховор. Яагаад гэвэл ердөө гучин хувийг үйлдвэрлэнэ. Тэгэхдээ тус бүрдээ захиалагчийнхаа хүсэлтийг тусгасан давтагдашгүй байх юм байна.