Архитектур, дизайн

Гэрлийн шинэлэг шийдэл

Орчин цагийн гэрлийн шинэлэг шийдлүүдийг танилцуулъя!

"Colour Swing" гэгдэх энэхүү өнгөлөг гэрлийг Италийн "Digital Habits" фирм зохион бүтээжээ.

Тус бүтээл нь орчин тойрноосоо хамаарч өнгө нь өөрчлөгддөгөөрөө онцлог юм. Тодруулбал, гэрэлд өнгө мэдрэгч суурилуулсан бөгөөд хамелеон эффектийн тусламжтайгаар өрөөнд зонхилох өнгийг даган  автоматаар хувирч өөрчлөгддөг аж.

 

 

Словенийн дизайнер Матей Стефанак "PLUSminus" гэх нэг өнгөөр асдаг гэрэл бүтээжээ. Энэ гэрлийн өвөрмөц байдал нь түүний нууцлаг хөдөлгөөнд оршино. Хуруугаараа зөөлөн хүрэхэд гэрлийн байрлал өөрчлөгдөх ба энэ ажиллагаа нь ер бусын гулсдаг механизмын тусламжтайгаар бий болдог. Гэрэлнээс хуруугаа авах үед даруй түгжигдэж, агаарт тогтсон мэт харагдана. Шинэлэг, тун энгийн механизм нь гэрлийг хүссэн байрлалаараа тохируулах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Энэхүү гэрэл хэвтээ болон босоо шугамын дагуу гулсаж, тэнхлэгийг тойрон эргэлдэнэ. Тус бүтээлд орчин цагийн гэрлүүдэд түгээмэл хэрэглэгддэг пүрш зэрэг уламжлалт бүрдэл хэсгүүдийг огт ашиглаагүй төдийгүй жингийн хувьд ч харьцуулшгүй өвөрмөц. Минималист болон маш хөнгөн энэхүү төхөөрөмжийг бараг л үл үзэгдэх, ухаалаг гэрэл гэж тодорхойлох боломжтой.

 

 

Дараагийн гэрлийг Велоцираптор үлэг гүрвэлээс сэдэвлэн бүтээжээ. "UdnDesign" болон "Funcus"-ийн гаргасан "Raptor Lamp 2.0" нь яг л тоглоом мэт харагдана. Гэрлийг тохируулахдаа LED-ээс бүрдсэн үлэг гүрвэлийн эрүүг нээж, хаан, нэг чигт тусгах эсвэл орчныг бүхэлд нь гэрэлтүүлэх горимоос сонгох боломжтой. Уг гэрэл нь мөн хүчдэл тохируулагчтай бөгөөд суурийг нь ухаалаг утас тогтоогч маягаар ашиглаж болно. "Raptor Lamp 2.0"-ыг гэрэл гэхээс илүүтэй, бүхий л насныханд тохиромжтой гоёл чимэглэл гэж хэлж болно.

 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла