Хэв маяг

Venice-Simplon-Orient express аялал

Венец Симплон-Ориент Экспресс Канн хотод саатаж байна! Домогт галт тэргэнд Dior-ийн түүхээр хамтдаа аялаарай.

Парисаас кино урлагийн нийслэл хүртэлх мөрөөдөл, сэтгэл татам байдлыг илэрхийлэх домогт галт тэргээр Dior-ийн онцгой орон зайг илэрхийлэх аялалтай танилцъя. 2022 оны 5 дугаар сарын 15-ы өдөр  Venice-Simplon-Orinet экспресс галт тэрэг түүхэндээ анх удаа Канн улсыг чиглэн хөдөлжээ. Тус галт тэрэгний зарим арт-деко тасалгаанууд нь брэндийн нүүр царай болсон төлөөлөгчид, тус брэндийн хүндэт үйлчлүүлэгч, найз нөхдөдөө зориулж нэг өдрийн ер бусын аяллыг санал болгосон юм. Dior-ийн мартагдашгүй аялалд оролцсон хүмүүсийн дунд Charlbi Dean, César Domboy, Christian Serratos, Huda El Mufti,  Rose Bertram зэрэг тэргүүтэй олны танил хүмүүс багтсан байлаа.


"Шинэлэг байдлыг илтгэх тус аялал нь Каннын кино наадмыг тэмдэглэхийн өмнө зочдын алжаалыг тайлах гайхалтай амралт болж чаджээ."

Тусгайлан бэлтгэсэн гурван эмчилгээний бүхээгт гурван эмч Каннын кино наадамд оролцохоор ирсэн зочдыг угтаж авсан бөгөөд тэдэнд зориулж Dior брэндийн нүүр болон биеийн арьс арчилгаанд зориулсан үйлчилгээг үзүүлсэн юм.Pop-Up спагаас гадна Dior зочдодоо зориулж өөр нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь алдарт тогооч Jean Imbert-ийн тансаг оройн зоог байв. Dior брэндийн гол байршил болох 30 montaigne-д хүндэт зочид үдшийг мартагдашгүй өнгөрөөжээ.