DKNY брэнд
Зуны коллекц

Чиг хандлага

DKNY-ийн хүүхдүүдэд зориулсан өнгөлөг коллекц

1990-ээд оноос сэдэвлэсэн энэ зуны цуглуулга нь цэцгийн шар өнгөнөөс жимсний ягаан, хятад цэнхэр, мөнгөлөг оруулга бүхий тод өнгөнүүдээр дүүрэн байна. 

DKNY Kids  нь Нью-Йоркийн давтагдашгүй эрч хүчээс урам зориг авсан спортлог, дэгжин бөгөөд чөлөөт цагаараа өмсөхөд тохиромжтой цуглуулгаараа анх үүсч бий болсон хотоо алдаршуулжээ .
Салангид биш усны хувцаснаас илүү олон төрлийн мөртэй резинэн бүстэй шортыг илүүд үзэх бөгөөд 2-ийг 1-д агуулсан богино ханцуйтай цамцны стильтэй урт даашинзинд цагаан торон эмжээр нэмж өнгөний ялгарлыг дээд чинээгээр нь гаргажээ. Мөн ягаан атласан богино хүрэм эсвэл нейлоноор хийсэн мөнгөлөг урт хүрэм зэрэг ч бас багтана.


DKNY-ийн лого нь хаа сайгүй байх бөгөөд сонгодог хувилбараас эхлээд хошин хувилбар хүртэл элдэв янзаараа өмд, эсвэл бүр неопрен даашинз дээр товойлгон хэвлэсэн байна. Салаа загвартай углаашин дээр хүртэл логог салган байрлуулжээ. 

Энэ улирлын гол мөн чанар нь Unisex байх юм.

 


DKNY Kids нь нийлэг каучук, ширмэл ноосноос эхлээд 90-ээд оны загварын чиг хандлагыг тодорхойлж байсан цайруулсан жинсэн өмд болон эдгээрээс ялгарах охидод илүүтэй зориулсан атласан хунираатай гэх мэт олон төрлийн материалыг санал болгодог. Туузан наалт, тор зэрэг нарийн чимхлүүр зүйлс, насанд хүрэгчдийн коллекц дээрх DKNY лого болон “Охид бол ирээдүй” гэсэн хүчирхэг мессежүүд бүхий загварууд энэ зун таны хувцасны шүүгээг чимэх болно.


Их хотыг эрч хүчийг шингээсэн коллекц!