Dioriviera 2022: Summer capsule collection
 

Чиг хандлага

Мария Грация Кьюригийн DIORIVIERA шинэ капсул коллекц

Энэ бол бидний жил бүрийн зун хүлээж байдаг капсул коллекц бөгөөд өнөө цагийн хамгийн хүчирхэг бүтээлч захирлын бүтээл юм.. Байнга шинэчлэгдэж байдаг Мария Грация Кьюригийн бүтээсэн Dioriviera зуны капсул нь таныг аялалд урин дуудна.

 

 

 

 

 

 

 

 

 

Загварын ордны өнгөнүүдэд суурилсан бэлэн хувцас, савхин эдлэл, гутал нь Dior Намрын 2022 загвараас санаа авсан цэнхэр, улбар шар, ягаан өнгөөр гэрэлтэнэ. Dior-ийн эмэгтэй коллекциудыг хариуцсан Бүтээлч захирлын шинэчилсэн, хэзээ ч үл хуучрах Жуигийн даавуугаар юбка, даашинз, шорт, үргэлж усны хувцас болон загварын ордны бэлгэ тэмдэг болсон дагалдах хэрэгслүүдийг бүтээжээ.

Энэ зуны загварын илэрхийлэл болсон, дур булаам Lady D-Lite, Dior Book Tote, болон Diorcamp цүнхнүүд мөн Dior Travel клатчийг энэхүү сонгодог хээгээр чимэглэжээ. Dway шаахай, DiorAct сандаалнууд, тэр ч бүү хэл нөмрөг, ороолт, малгай, далайчны топ дээр очихыг хүсдэг мөрөөдлийн газрын чинь нэрсийг бичиж өгчээ.