ERES X MAISON RABIH KAYROUZ
 

Чиг хандлага

Eres болон Maison Rabih Kayrouz-ийн өвөрмөц хамтрал

ERES болон Maison Rabih Kayrouz-ын энэ зуны хамтын ажиллагаа бол анзаарахгүй өнгөрөхийн аргагүй зүйл юм. Зуны улирлыг угтаад ERES нь Maison Rabih Kayrouz-тэй хамтарсан онцгой бүтээлээ танилцуулж байна. 

Зуны капсул цуглуулга нь хоёр загварын ордны мэдлэг туршлагыг аль алиныг нь төгс хослуулжээ. ERES студийн захирал Мари-Пауле Минчелли болон дизайнер Рабих Кайруз нар энэхүү коллекцио далайн эрэг эсвэл хотод өмсөнө гэж төсөөлсөн бөгөөд усны хувцасны ертөнц дэх ERES-ийн туршлага, Maison Rabih Kayrouz-ын бэлэн хувцасны гайхамшигт бүтээлүүд хоорондоо төгс нэгджээ. Загварын ордон тус бүр өөрийн орчлон ертөнц, түүх, нийтлэг хүсэл тэмүүллээ нэг нэгэнтэйгээ хуваалцжээ. 

Тэд сэтгэл хөдлөлөө шингээн урласан чамин загвараараа эмэгтэй хүний ​​биеийг цаг хугацаанаас үл хамааран алдаршуулах дээр санал нэгдсэн юм.

Eres-ийн хувьд тансаг зэрэглэлийн үргэлж усны хувцас нь тус загварын ордныг үүсгэсэн алдарт загваруудын нэг юм. Дээд зэрэглэлийн эсгүүр, загвараас эхлээд загварлаг өнгө хүртэлх бүх зүйлдээ өндөр технологиор гаргаж авсан материалуудыг ашигласан нь хэлбэр, хөдөлгөөнд тухтай байдлаас нь мэдэгдэнэ. 1999 онд үүсгэн байгуулагдсан Maison Rabih Kayrouz анхны бэлэн хувцасны коллекцио 2009 онд гаргаж байжээ. Ливан загвар зохион бүтээгчийн уран гар түүний бүтээлүүдийг үргэлж хөнгөн, дэгжин байдлаар урладаг тул 2019 онд түүний бүтээлийг "haute couture"
хэмээн өргөмжилсөнд гайхах зүйл байсангүй. Хувцас урлана гэдэг нь хэмжээ, хөдөлгөөний тухай байдаг. Цаашилбал, хувцаснаас илүү хандлагын тухай асуудал юм. Зөвхөн энэ 2 загварын ордон л бүх тал дээр нэг нэгнээ орлож чадна. 
 

 


Коллекцыг 2 хэсэгт ангилна: Дөрвөн загвартай усны хувцас & 6 хэсгээс бүрдэх далайн эргийн хувцас. ERES -ийн бэлгэ тэмдэг болсон Peau Douce даавууг Maison Rabih Kayrouz-ын нэрийн хээ болох гараар зурсан, бэхэн толботой ирвэсийн хээтэй хослуулсан нь ер бусын бүтээл болжээ.
 

 



ERES & Maison Rabih Kayrouz нарын туршлага, чадварын хамтрал нь энэ зуны далайн эргийг чимэх болно.