Хэв маяг

Онцгой уран бүтээлчидтэй хамтарч буй Сент-Мартин галерей

“Espace Diamant” резортод байрлах Сент-Мартин галерейг танилцуулж байна!

Сент-Мартин галерей онцгой уран бүтээлчидтэй хамтран үйл ажиллагаагаа явуулдаг уламжлалтай. 

 

Өдгөө тэдний хамтрал Yohan Plu-ээр үргэлжилж байна. Онцгой, шинэлэг бүтээлүүд туурвидаг тэрээр гар аргаар бэлтгэсэн зэс цагаригуудыг хооронд нь гагнаж тодорхой хэлбэртэй силуэтүүд үүсгэдэг. Одоогоор ийм арга барилаар ажилладаг цорын ганц хүн Yohan Plu аж. 

 

 

Хамгийн сүүлд Сент-Мартины галерейтай хамтран ажиллаж байгаа уран бүтээлч бол Каварт юм. Ним хотын энэхүү залуу уран бүтээлч 3D хэвлэлийн компани байгуулж, олон улсад алдар нэрийг олсон төдийгүй үүнийхээ ачаар өөрийн "Le Grand Soulier" нэртэй баримал болон доорх пүүзийг онцгой нарийвчлалтайгаар урлаж чаджээ. 

 

Энэ жилийн өөр нэг онцгой зүйл бол Кейп Горнд байрлах шинэ салбарын нээлт юм. 

 

 

Энэ шинэ галерей 2400 метрийн өндөрт байрладаг аж.