Хоолны соёл

Monte-Carlo SBM: Мишелиний одот тогооч нарын баярын жор

Монако улсын зул сарын баярт зориулсан чимэглэл  ер бусын бөгөөд энд жилийн төгсгөлийн гайхамшгийг хаана ч байхгүйгээр онцгойлон тэмдэглэдэг. 

Монте-Карлогийн зүрхэнд, тэр дундаа хамгийн алдартай зочид буудлуудын интерьерийн нэг хэсэг болж гялалзах чимэглэлүүд нь илүү их ид шидийг бүтээх гэсэн мэт тод гэрлээр анивчина. 

 

 

 

Мөн Мишелиний одот ресторануудын уур амьсгалыг ширээн дээр тань авчрахын тулд хамгийн тансаг газруудын шилдэг тогооч нар танд зориулан захиалгаар гардаг хэд хэдэн онцгой зоогийг бэлтгэжээ. 

 

 

 

“Monte-Carlo Société des Bains de Mer” тэдгээрийг шинэ жилийн баярын оройн зоогт зориулан нэг цэс дотор багтаасан бөгөөд мастеруудын зөвлөсөн бэлтгэх арга барил бүхий заавар дагалдах аж. 

Монте-Карло эрэг дэх Elsa рестораны Мишелиний одтой тогооч, тансаг зоогийн салбарт тэргүүлэгчдийн нэг Бенуа Виц нь веллингтон үхрийн мах болон жүржтэй карамель бүхий амттанг санал болгож байна. Тэрээр Мишелиний одоор шагнагдсан анхны 100 хувь органик рестораны гал тогоог ажиллуулдаг.

 

 

 

"Paris Monte-Carlo" зочид буудлын Le Grill рестораны Мишелиний одтой тогооч Фрэнк Черутти хар малтуу мөөгтэй россини маягийн үхрийн махан филе гаргажээ. Тэрээр амттаны хувьд хүн бүрд таалагдах бөөрөлзгөнө-ванилтай бялуу санал болгож байна. Энэхүү тогооч нь Paris Monte-Carlo зочид буудалд 23 дахь жилдээ ажиллаж байгаа аж. 

 

 

Эдгээр тогооч нарын шилдэг жорыг туршиж, баярын өдрүүдээр Мишелиний одот зоогуудын амтыг мэдрэх л бидэнд үлдлээ.