Зочид буудал

Куба улсын анхны таван одот зочид буудал

Gran Hotel Manzana бол Куба улс дахь анхны таван одтой зочид буудал юм.

 UNESCO-оос гаргасан дэлхийн өвүүдийн жагсаалтад багтдаг хуучин Хавана хотын яг төв хэсэгт, төв цэцэрлэгт хүрээлэн, Alicia Alonso театрын эсрэг талд сүндэрлэх уг зочид буудал нь 246 энгийн болон люкс өрөө, 4 лоунж, 2 ресторан, 1000м.кв талбайтай амралт сувиллын төв, 8 спа өрөөтэйгөөс гадна эртний түүхт хотын төвийг тольдох боломжтой задгай усан сан дээвэр дээр нь байрлана. 

 

 

Швейцарийн Kempinski Hotels группийн харъяан дор нээгдсэн энэхүү байгууламж нь Куба улс дахь анхны европ маягийн худалдааны галерей байсан хуучин Manzana de Gòmez-т суурилсан бөгөөд хожим дээд давхарт нь засгийн газар, сургуулиуд байрлаж байжээ.

 

Өндөр тааз, орчин үеийн тавилга, гайхалтай үзэмж бүхий том цонхнууд нь 38-150 м.кв талбайтай унтлагын өрөө, люкс өрөөний тав тухыг бүрдүүлнэ. Далайн хоолны ер бусын цуглуулгатай San Cristobal, амтат өглөөний цайтай Confluencias, ром дарс болон навчин тамхиар үйлчилдэг Evocation Tobacco, Havana хотыг тольдон суунгаа испани тапа зооглох боломжийг бүрдүүлсэн El Surtidor зэрэг рестораны хоолнууд дахин давтагдашгүй онцгой. Мөн зочид буудлын спа нь тансаг үйлчилгээ, дээд зэргийн амралт сувиллыг танд мэдрүүлнэ.

 

 

 

Кубын нийслэл хотын төв цэг гэсэн байр суурийг нь дахин сэргээснээр Manzana de Gómez-д өмнөх алдар нэрээ ахин дуурсгах гайхалтай боломж тохиож байна.