Зочид буудал

Занзибарын "Amani Boutique" зочид буудал

"Amani Boutique" зочид буудал: Нар, тэнгис, халуун ногоо!

Энэтхэгийн далайн тансаг бүхнийг мэдрэхийн тулд Занзибарт байрлах энэхүү ер бусын зочид буудалд, бүр тодруулбал арлын хамгийн үзэсгэлэнтэй эргүүдийн нэг болох Пажегийн тансаг эргээр зочлоорой. Дотно дулаан уур амьсгалыг мэдрүүлэх Аmani зочид буудал нь халуун орны далайн төв хэсэгт оршдог. 

 

 

Зочид буудалд орсон даруйд өнгө аяс нь тод мэдрэгдэнэ. Гараар урласан толинууд, нутгийн дархчуудын бүтээл, уламжлалт нэхмэл эдлэлүүд энэхүү байгалийн диваажинд таныг амгалан тайван байдлаар угтан авах болно. Цэнгэг тунгалаг ус, цагаан элсэн эргээс хэдхэн алхмын зайд байрлах 14 өрөө бүхий уг зочид буудал дээд зэрэглэлийн тансаг байдлыг санал болгодог. 

 

 

Модон материалыг дулаан, цайвар өнгөтэй хослуулсан бөгөөд саруул цэлгэр орон зайтай энэ зочид буудлын террасыг цэцэрлэг болон далай тэнгисийн үзэмжийг тольдож амрах боломжтойгоор загварчилжээ.

 

 

Паже эрэгт амар тайван зонхилох хэдий ч давлагаан дээр гулсаж, далайн гүнд шумбаж, мөн далайн гахай ажиглах боломжтой. Зочид буудлын усан сан нь амрах, сэрүүцэхэд хамгийн тохиромжтой газар хэдий ч дээд зэргийн тайвшралыг мэдрэхийг хүсвэл эндхийн спа, велнесс төвийг зорих хэрэгтэй. Таны хэзээ ч мэдэрч байгаагүй ер бусын амралтыг тэд санал болгоно.

Намуухан уур амьсгал дунд өдрийг өнгөрүүлсний дараа гайхалтай тохижилт, амтат зоог бүхий зочид буудлын рестораныг зориорой. Занзибарын хоол нь өвөрмөц амт, олон төрлийн үнэр, ер бусын бүтцийн хослол болдог. Тэд орон нутагтаа тарьж ургуулсан шинэхэн хүнсээр Swahili уламжлалтай хослуулсан улс орон бүрийн зоогийг бэлтгэдэг байна. 

 

Энэ бол амар амгалан, тайван байдлыг эрэлхийлж буй хүмүүст тусгайлан зориулсан газар!