Зочид буудал

Альпийн нуруунд орших "Club Med Val d

Францын Альпийн нурууны зүрхэнд байрлах хамгийн анхны онцгой хамтрал! 

Савойя нутагт хадгалагдан үлдсэн үнэт эрдэнэс, онгон дагшин оргилуудаар титэмлэсэн "Val d Isere" амралтын газар нь тосгоны мөн чанар болоод 16-р зууны алдарт барокко сүмийн эргэн тойрон дахь чулуу болон модоор барьсан уламжлалт сууцнуудыг хэвээр нь хадгалан үлдэж чаджээ.

 

"Club Med" болон "Val d Isere"-ын дунд урт удаан, сэтгэл дулаацуулам нэгэн түүх бий бөгөөд тэд өдгөө хамгийн гайхалтай бүлгээ туурвих онцгой цаг мөчийн өмнө ирээд байна. 1962 оноос хойш өндөр уулсын дундах сүр жавхлант тосгон дунд байрлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн "Club Med" нь тавь гаруй жилийн турш "Val d Isere" дэх зүйрлэшгүй онцгой байршлыг эзэмшсээр ирсэн билээ. Тийм ч учраас Club Med энэхүү газрын өвөрмөц байршлыг хадгалж үлдэхийн зэрэгцээ дизайн, үйл ажиллагааны хувьд шинэ түвшинд хүрэхийн тулд одоогийн барилгаа бүрэн өөрчлөхөөр шийджээ.

 

Ийнхүү бүрэн шинэчлэгдсэн "Club Med Exclusive Collection Val d Isere" бий болсон юм. Онцгой байдал, тав тухыг эрхэмлэдэг тус амралтын газар нь нийт 216 өрөөтэй бөгөөд эдгээрийн 65% нь 30 м2-аас дээш талбайтай. 

 

 

"Val d Isere" болон "Club Med"-ийн дундах урт удаан хугацааны түүхийн ачаар тус групп орон нутгийн ESF цанын сургуультай итгэлцлийн түншлэлийг хөгжүүлж, бүхий л түвшинд онцгой хяналт тавьж, хувийн хичээл авах боломжийг бүрдүүлжээ.

 

"Club Med Exclusive Collection Val d Isere"-д мөн өвөрмөц амтыг мэдрүүлэх ресторанууд бий. "Le Bellevarde" болон "Les Millesimes" нь Савойя бүс нутгийн шилдэг зоогийг танд санал болгоно. Эдгээр орчин цагийн, тансаг зоогуудыг улирлын чанартай шинэхэн хүнсээр бэлтгэдгээс гадна ихэнх хоолонд орон нутгийн гаралтай бяслаг дагуулдаг. Мөн төрөл бүрийн коктейльд дурлагсдад зориулсан La Legende, Le Refuge, Le Chalet гэх гурван газрыг дурдахгүй өнгөрч болохгүй.

 

Түүнчлэн тус амралтын газрын 17 метрийн урттай усан сан, дасгалын танхим, “Cinq Mondes”-ийн “Club Med” спа, “Heberson program”-ийн иог зэрэгт хамрагдан эрч хүчээ сэлбэх боломжтой. Мөн гэр бүлүүдэд зориулсан “Amazing Family” хөтөлбөр нь хайртай хүмүүстэйгээ дахин холбоо тогтоох олон үйл ажиллагааг санал болгодог.