Зочид буудал

Тансаг байдал, романтик орчинг цогцлоосон амралт

Дерош арал дээрх романтик амралт, тансаг баянбүрд болох Four Seasons Resort Seychelles-д анхаарлаа хандуулна уу!

Томоохон засвар шинэчлэл, өргөтгөлийн ажлын дараа энэхүү байгууламж нь Дерош арал дээрх "Four Seasons Resort Seychelle"-ийн хувиар үүд хаалгаа нээж байна. Үржил шимт халуун орны арал дээр орших цорын ганц энэхүү зочид буудал нь байгалийн ер бусын тогтоц, диваажин мэт орчинд цогцолсон, тансаг, халуун дулаан байдлыг танд санал болгоно.

 

 

 

Энэхүү ресорт нь Амирант арлаас холгүй, Энэтхэгийн далайн зүрхэнд оршдог. Маэ арлаас 35 минут онгоцоор нисэж хүрэх онгон зэлүүд, хүний гар хүрээгүй энэ арлыг жуулчид хэр барагтай мэддэггүй. 

 

Тиймээс уг арлаас та жинхэнэ амар амгаланг олох болно. 14 км үргэлжлэх мөрөөдлийн мэт далайн эргээр хүрээлэгдэн орших арал дээр Four Seasons Desroches зочид буудал байрладаг. 

 

 

11 хувийн вилла, 40 люкс өрөө бүхий энэ газар нь тусгаарлагдмал, дээд зэрэглэлийн зочид буудлуудын нэгд тооцогддог. Энгийн хэр нь хээнцэр чамин хэв маягийг бүрдүүлсэн өрөөнүүдээс үзэсгэлэнт далайн эрэг рүү шууд очих боломжтой төдийгүй "Sunset" эрэг, "Coral" эргийн дагуу байрласан хувийн усан сантай вилла ч энд бий. Олон гишүүнтэй гэр бүлүүдэд гурваас таван унтлагын өрөөтэй вилланууд тохиромжтой бөгөөд долоон унтлагын өрөөтэй хамгийн зэрэглэл өндөртэй виллаг ч сонгох боломжтой. Түүнчлэн вилланууд нь халуун орны үзэсгэлэнт цэцэрлэгээр хүрээлэгдсэн байдаг нь энэ газрын нууцлаг, гайхалтай уур амьсгалыг илүү тодотгодог. 

 

 

 

Ресторан нь арлын өмнөд хэсэгт байрлана. Нэг давхрын дугуй терраст байрлах лоунжаас уух юм авч, ресторан дотор эсвэл зүлгэн дээр суун шарсан мах, загас, далайн хоол зооглох боломжтой. Ахлах тогооч Оливье Барре болон түүний багийнхан рестораны бүх зоогийг хариуцан ажилладаг.   

 

 

 

The Four Seasons зочдодоо "Circle of Connection Spa"-д өдрийг эхлүүлж, оройг ч мөн энд өнгөрүүлэхийг санал болгодог. Энд мэргэшсэн эмч нар хүн бүрийн хэрэгцээг тодорхойлж, тайвшруулах, хор гадагшуулах, амраах, тамир тэнхээ сэлбэх,  сэргээх зэрэг эмчилгээг хүн болгоны онцлогт тааруулан хийнэ. 

 

 

Дээд зэргийн амар тайван, амгалан байдлыг мэдрэхийн тулд иогийн мэргэжлийн багш Ганга Садукагийн удирдлага дор Хатха, Нидра, Аштанга, Пранаяама гэсэн ангиудаас сонгон, тусгай асарт, эсвэл далайн эрэг дээр хичээллээрэй. 

 

Таны цаг алдалгүй зочлох ёстой газар бол Four Seasons!