Зочид буудал

Шүрэн хад, ширэнгэн ойн дундах Matachica

Matachica бол шүрэн хад, ширэнгэн ойн дунд байрлах хувийн амралтын газар юм.

Белизийн Сан Педро хотоос хойд зүгт хэдхэн километрийн зайд байрлах өтгөн ургамал, хосгүй далайн амьдралаар хүрээлэгдсэн энэхүү цомхон амралтын газрыг танилцуулъя. 

 

Далайн эрэг, ширэнгэн ой нь Амбергрис-Кей арлын нэг хэсэг бөгөөд дэлхийн хамгийн том шүрэн хадны нэг болох диваажингийн нэгээхэн буланд тооцогддог.

 

Matachica нь хурц тод өнгөтэй, хуучны тосгон шиг зохион байгуулалттай, байгаль орчинтойгоо уусан нэгдсэн, жижиг, уламжлалт аргаар урласан дээвэр бүхий модон байшингуудаас бүрдэнэ. 

 

Энэхүү үзэмжийн санааг Монреал хотоос гаралтай ихрүүд болох Байрон Пирт, Декстер Пирт нар гаргажээ. Гол зорилго нь байгалийн үзэсгэлэнт байдал болон тухайн бүс нутгийн архитектурын онцлогийг аль болох шингээн ашиглах явдал байв. 

 

Байшин болгонд нутгийнхны гар урлалын бүтээл, хөшигтэй ор, байгалийн үзэмж болоод зураач Сесиль Гариепигийн өнгөлөг бүтээлүүд гэхчлэн шаардлагатай бүхий л тав тухыг бүрдүүлжээ.

 

 

 

 

Бүс нутгийн онцгой бүтээгдэхүүнүүд, олон улсын сонгодог зоогийг хослуулсан Mambo  ресторан энд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үзэсгэлэнт модыг тойрон байрлах Danny’s Bar-ын амтат коктейлийг онцлон дурдах нь зүйтэй.  

 

 

Амар тайван ноёрхсон энэ газрын тухлаг дүүжин ор, гайхалтай мозайкаар чимэглэсэн задгай усан сан, усан онгоцны зогсоол дагуу байрлах найман өнцөгт тавцангуудаас байгалийн гайхалтай үзэмжийг тольдон амрах боломжтой. 

 

 

Мөн Jade Spa-ийн кофены гуужуулагч, жимсний гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн, сэргээх массаж зэргийг мартаж болохгүй.

 

Тансаг, ая тухтай амрахыг хүсдэг хүмүүсийн бие биедээ зөвлөдөг газар бол яах аргагүй Matachica юм.