Зочид буудал

Ногоон диваажин "Phum Baitang"

Камбожийн төв хэсэгт орших ногоон диваажин "Phum Baitang"!

Сием Рипийн цэцэглэн хөгжиж буй энэ бүс нутагт тансаг, сэтгэл татам ногоон тосгон байрладаг. Камбожийн уугуул хэв маягаар баригдсан 45 виллагаас бүрдэх энэ газар нь жинхэнэ тансаг байдлын биелэл болжээ. 

 

Эдгээр виллануудын уламжлалт архитектурыг байгалийн шинж чанар болон чамин тансаг хийц, энгийн материалын ер бусын хослол гэж тодорхойлж болно. 

 

 

 

80-130 м.кв талбайтай сууц бүр модон тулгуур дээр байрлах бөгөөд 8 га ногоон цэцэрлэг, будааны талбайгаар хүрээлэгдсэн байна.

 

Аялал цааш Энкор архитектураас санаа авсан спа хийдээр үргэлжлэх бөгөөд энэхүү газар нь алжаал ядаргааг бүрэн тайлах төгс орчинг бүрдүүлжээ. 

 

Долоон төрлийн өрөөнд Камбожийн уламжлалт арга, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эмчилгээ хийнэ. Гайхалтай амралтыг мэдрүүлэх энэхүү спагийн уур амьсгал нь бүрэн дүүрэн тайвшрал, мартагдашгүй мэдрэмжийг танд өгнө. 50 гаруй метр урт ер бусын усан санд мөн үргэлжлүүлэн алжаалаа тайлах боломжтой.      

 

Phum Baitang-н зочид хоёр зоогийн газраас сонгон үйлчлүүлэх боломжтой. Бүс нутгийн зоогийг далайн хоолтой нэгтгэсэн Hang Bay, мөн Камбожийн уламжлалт хоолыг санал болгож, будааны талбай, тойрон хүрээлэх цэцэрлэгийг тольдох боломжийг бүрдүүлсэн Bay Phasar гэсэн ресторанууд бий. 

 

Энэ бол Камбожийн байгальтай уусан нэгдсэн мөрөөдлийн газар...