Зочид буудал

Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын “Horizon Club Lounge”

 

 Дэлхий дахинд 100 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Шангри-Ла зочид буудал нь Монгол улсыг зорин ирж буй зочид төлөөлөгч, жуулчдад найрсаг, халуун дулаан үйлчилгээг санал болгосоор ирсэн билээ.

Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь орчин үеийн интерьерийн төгс шийдлийг нүүдэлчдийн хэв маягтай хослуулан, тав тухтай байдлыг цогцлоожээ. Дээд зэрэглэлийн, мэргэжлийн үйлчилгээг санал болгох энэхүү зочид буудал нь 6 ангиллын 290 гаруй өрөөний сонголттой. 

 

 

Эдгээрийн хамгийн дээд давхарт байрлах өрөөнүүдээс сонголтоо хийснээр Horizon Club Lounge-аар үйлчлүүлэх тусгай эрхтэй болдог.

 

Жеймс Хилтоны “Lost Horizon” романаас сэдэвлэн энэхүү дээд зэрэглэлийн лоунжыг Horizon хэмээн нэрийджээ. Тус онцгой клуб лоунж нь нийслэл хотын төв хэсэгт байрлах зочид буудлын 21 давхарт байрлах бөгөөд Богдхан уулын нүд баясгам харууцыг тольдон тухлах боломжийг олгоно.

 

 

Цэлгэр саруулхан орчинд зөөлөн гэрэлтүүлэг, чамин тавилгуудыг ашиглан интерьерээ бүрдүүлсэн ба үндэстний онцлогийг илтгэх дүрэмт хувцсаар ижилссэн эелдэг, найрсаг ажилчид таныг угтан авах болно.

 

 

Тансаг дарс, үдшийн гайхалтай коктейлиудаас эхлээд, чанартай орц найрлагаар мэргэжлийн тогоочдын бэлтгэсэн төрөл бүрийн хөнгөн зууш, амтат хоолнуудыг энд зооглох боломжтой. Түүнчлэн Horizon Club Lounge нь зочид, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд ихээхэн ач холбогдол өгч, улирал тутамд хоолны цэсээ шинэчлэн гаргадаг байна.

 

 

Үүгээр ч зогсохгүй энгийн, тав тухтай, тансаг байдал илүү мэдрэгдэх энэхүү VIP өрөө болон лоунжид албан уулзалт, 70 хүртэлх хүний арга хэмжээ, хүлээн авалт болон баярт мөчүүдээ тэмдэглэх боломжтой.

 

Газрын диваажин Шангри-Ла дахь Horizon Club Lounge-д мартагдашгүй мөчийг өнгөрүүлээрэй.