Pasquale Bruni: “Giardini Segreti”

Гоёл чимэглэл

Pasquale Bruni: “Giardini Segreti” цуглуулгын шинэ загварууд

 

Үнэт эдлэлийн Итали брэнд Pasquale Bruni нууцлагдмал ойдоо шинэ цэцэгс нэмлээ. 

Гол бэлгэ тэмдэг нь болдог Giardini Segreti цуглуулгаа нарийн чамин урласан навч болон цэцгэн хэлбэртэй шинэ загваруудаар баяжуулж брэндийн ялгарлаа шинэ өнгө аясаар тодруулжээ.  

 

Мушгиралдаж ороогдсон навчсаар хүсэл тачаалын цэцгэн хээ угалзыг, бас зүүж буй бүсгүйнхээ биед шингэсэн нууцыг бүтээдэг байна. 

 

Элемент бүр нь байгалийн сүр хүчийг илтгэх энэ коллекцоор орчин үеийн эмэгтэй хүн, дарь эх, охин тэнгэрийг харуулахыг зорьжээ. 

 

Цуглуулгад шинээр нэмэгдсэн үнэт эдлэлүүдийг дурдвал: чихийг ороон харагдах сарнай мэт алтан сар буюу гаван ээмэг; мушгиралдсан шугам дагуу цагаан, бас оргилуун дарсны өнгөтэй очир эрдэнээр чимсэн цэцэг болон цэцгийн дэлбээ, бас чигчий хуруунд зүүдэг бөгж; мөн хар цагааны эсрэгцлийг харуулсан ээмэг. 

 

 

 

 

Энэ удаагийн коллекцынхоо үнэт эдлэлүүдийн гоё сайхныг гэрэлд гүйцэт харуулахын тулд Pasquale Bruni ягаан алтан дээр хар очир эрдэнэ суулгаж өгчээ. Мөн цагаан очир эрдэнэ, цагаан алтны гялалзах туяаг ч оруулсан байна. 

 

 

Яг л дархан бүтээлээ туурвихдаа амьсгал бүрдээ уран яруу найргийг урсган, цэг бүрд нь шингээж өгсөн мэт...