Pasquale Bruni
Luce collection

Үнэт эдлэл

Luce - далайд гялалзах судал

Энэхүү тансаг хээнцэр үнэт эдлэлээс та уран нарийн хийц, Итали маягийн хэв загварыг олж харна.

Pasquale Bruni өөрийн загваруудаа үргэлжлүүлэн бүтээсээр байгаа бөгөөд "LUCE" хэмээх шинэ цуглуулгаа толилуулж байна. Далайн дундуур судал татуулан гялалзах мэт сэтгэл хөдлөлийг шингээсэн цуглуулга болсон аж.Учир нь нарны гэрэлд умбасан далайн ид шид нь энэхүү уран нарийн үнэт эдлэлийн өнгө, гэрлийн адилаар мандах, жаргах нарны туяанд сэлэх мэт мэдрэмжийг өгдөг.

"LUCE цуглуулгыг урьд өмнөхөөс илүү орчин үетэй нийцүүлэхийн тулд ягаан алт, очир эрдэнээр хийжээ."

 

Хамгийн шинэлэг бүтээл нь Light in Me буюу Дотор минь орших гэрэл хэмээх урт хүзүүний зүүлт бөгөөд тасралтгүй үргэлжлэх энэхүү гэрлийн судлын ачаар хүзүүний зүүлт, ээмэг уусан нэгджээ. Цаг үетэйгээ төгс зохицсон энэхүү үнэт эдлэлийг өнөө цагийн эмэгтэйчүүдийн хүсэл сонирхолд илүү нийцүүлэхийн тулд олон төрлөөр зүүх боломжтой.Очир эрдэнийн чулууг жижиг толинууд мэт байрлуулсан нь арьсан дээр гэрлийн байнгын хөдөлгөөнийг бий болгодог байна. Сар мэт хэлбэртэй бугуйвчны түгжээ нь өөрөө эрдэнийн чулуугаар хийгджээ. Нэг түгжээг хийхэд 8-10 цаг шаардагддаг. 
Италийн гоёмсог хэв маяг бүхий эдгээр дэгжин үнэт эдлэлийг ямар ч эргэлзээгүйгээр танд санал болгож байна.