Үнэт эдлэл

Maison Cartier брэндийн шинэ нүүр царай Lily Collins

Cartier брэндийн шинэ төлөөлөгч Lily Collins “Clash Unlimited” үнэт эдлэлийн коллекц болон “Double C de Cartier” гар цүнхний нүүр царайгаар сонгогдлоо. 

Олон жилийн турш тус загварын ордонтой хамтран ажиллаж буй Lily Collins оюун санааны тусгаар тогтнол, дэгжин мэдрэмжийг илэрхийлдэг. Түүний сониуч зан болон олон талт авьяас чадвар нь Cartier-ийн өвөрмөц зан чанартай, хийж бүтээх ид хүсэлтэй хэрэглэгчдэд ойртох зорилгыг нь илэрхийлж байна.

Тэрээр 2021 онд EMILY IN PARIS цувралд тоглон жүжигчний гайхалтай ур чадвараа харуулснаар Алтан бөмбөрцөг наадамд 2 дахь удаа нэр дэвшсэн юм. Lily Collins өөрөө продюсерooр нь давхар ажилласан тус цуврал өнгөрсөн оны 9-р сарын 19-нд Лос Анжелес хотноо Emmy-гийн шагналд нэр дэвшсэн билээ.

“Clash Unlimited” коллекц
“Double C de Cartier” гар цүнх

Олон улсад танигдсан жүжигчнээс гадна Lily Collins GO Campaign тэргүүтэй ашгийн бус олон байгууллагатай идэвхтэй хамтран ажилладаг. Энэ нь АНУ төдийгүй дэлхийн олон улс орнууд дахь өнчин болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг байгууллага юм. Тэрээр эдгээр байгууллагын жил бүр зохион байгуулдаг буяны гала тоглолтын элч билээ. 
Түүний бусдыг ийнхүү хайрлан энэрэх нь Cartier-ийн анхаарлыг татсан. Тус загварын ордон ч мөн түүхий эдээ гарган авахдаа мэдрэмж болон хариуцлагыг гол чиглэлээ болгон ажилладаг. Энэхүү хариуцлагын хүрээнд тус ордон Кимберли процесс болон Дэлхийн алмазын зөвлөлийн дүрмийн дагуу дайны зөрчилдөөнгүй газар нутгаас авчирдаг алмаз нийлүүлэхэд онцгойлон анхаардаг.

"Эрх чөлөөтэй, дэггүй бөгөөд жинхэнэ байдал нь “Clash Unlimited” цуглуулга төдийгүй Францын неоклассицизмыг шингээсэн Double C de Cartier цүнхний бүтээлч чанарыг давхар илэрхийлж байдаг."

“Clash Unlimited” коллекц 

Цагаан алт, судалт гартаам, очир алмаз, ягаан болор зэргийг багтаасан хэний ч санаанд оромгүй ягаан алтан өнгө бүхий бээлийн цаг, халаасны үнэт эдлэл, хоёр хурууны буюу давхар бөгж, чихний гоёл чимэглэл, чихний дотор болон чихээ бүхэлд нь дагуулан зүүх хавчдаг ээмэг, эргэдэг бугуйвч болон хүзүүний зүүлт гээд Clash Unlimited цуглуулга нь үнэт эдлэлийн тогтсон хэв маягийг эвдсэн юм. Гэсэн ч коллекц зарим үнэт эдлэлийн ер бусын уян хатан чанарыг хадгалж чаджээ.  Энэ бүх ажил нь яг л урлагийн охин тэнгэр Lily Collins шиг хөнгөн, дэврүүн боловч тэрслүү, баяр баясгалантай, гал цогтой коллекц бүтээхийн төлөө юм.