Үнэртэн

Louis Vuitton-ийн танилцуулж буй "Les Extraits" үнэртэн

Louis Vuitton брэнд Les Extraits хэмээх дээд, зүрхэн, суурь ноотгүй 5 үнэртний коллекцыг танилцуулсан билээ. Энэхүү коллекц нь мөнхийн хувиралд орших амьдрал болон байгалиас сэдэл авч, өдөөгдсөн эрх чөлөө, үнэмлэхүй хөдөлгөөний дуулал болохыг хүсжээ.

Үнэртний мастер Jacques Cavalier Belletrude,  Frank Gehry архитектор тэнцвэртэй хэр нь тэнцвэргүй байдлыг бий болгох дээр мөн урьд өмнө байсан зүйлийг эвдэхгүйгээр шинийг санаачлах тал дээр санал нэгддэг. Мөнхийн хөдөлгөөн, шугам ба муруй хоорондын зохицол, гоо үзэсгэлэн, цэвэр сэтгэл хөдлөлийг бий болгодог хурцадмал байдлыг өөр өөрийнхөөрөө бий болгожээ.

Архитектурын амьд агуу мастеруудын нэг Frank Gehry анх удаа үнэртэй усны сав зохион бүтээсэн нь энэ юм. Фрэнк Гери нь  Марк Ньюсоны зохион бүтээсэн анхны савны шугамуудыг хөдөлгөж, сунгасан байна. Энэ нь шугамуудыг зууван болгон хувиргаж, муруйг загварчилж, сансарт хүрч буй тунгалаг дарвуулт онгоц мэт болгон өөрчилжээ. Хөнгөн цагаан хавтанг даавуу мэт хунируулан, хуруу шилний таглааг гараар өнгөлж,  LV тамгыг дотор талд нь сийлжээ. Брэндийн өөрийнх нь гоо сайхны онцлог зүйлс, бэлэг тэмдэг болсон үнэртний савнаас гадна архитектор үнэртний бортогыг дугуй, уян хатан, ер бусын дүрстэй байхаар төсөөлжээ. Анхны загварыг өөрчилснөөр Frank Gehry үнэртний бортогонд дур булаам, нүүдэлчдийн гэмээр дүрслэлийг шингээж өгсөн байна.

"Louis Vuitton брэндийн аялал ба сүрчгийн мөн чанар болсон Les Extraits"

Таван анхилуун үнэртэн нь энэхүү төсөөллийн аяллыг бий болгожээ. Цэцгэн хэлхээ болсон бүжиж буй цэцэгс, заар болон шоколадны энхрийлэл болсон сансрын үүл, жасмин болон пачули цэцгийн завсрын хөнгөн мэдрэмжийг илэрхийлэх аялгуу, бергамот, бэрсүүт жүржийн коктейль дахь цагаан гааны амтат амтлагч мэт симфони, эцэст нь жүржийн модны цэцэг, ургамлын хув шар өнгө болон Перугийн анхилам үнэрээр аялуулах Оддын Хугацаа.


Энэхүү гайхалтай коллекцийн нээлтэд зориулж Delphine Arnault La Fondation Louis Vuitton-д  онцгой оройн зоог зохион байгуулсан байна. Тэрхүү сайхан үдшийн зочноор Jacques Cavalier Belletrude, Frank Gehry, LVMH группийн дизайнерууд болох Nicholas Ghesquière, Virgil Abloh, Vogue USA сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour болон хамтрагч Vogue UK сэтгүүлийн ерөнхий редактор Edward Enninful нар болон бусад алдартнууд оролцов.