Үнэт эдлэл

Met Gala 2025: Tiffany&Co гоёл чимэглэлүүд

Blackpink хамтлагийн дуучин ROSÉ Tiffany&Co брэндийн үнэт эдлэлээр өөрийн дүр төрхөө бүрдүүллээ...

2025 оны хувцас загварын томоохон арга хэмжээнүүдийн нэг Met Gala үдэшлэг уламжлал ёсоор 5-р сарын 5-нд New York хотын Metropolitan урлагийн музейд зохин байгуулагдлаа. Энэ жилийн арга хэмжээ “Superfine: Tailoring Black Style” сэдвийн хүрээнд хийгдсэн. Харин оддын бүрдүүлсэн дүр төрх болон үүнтэй төгс зохицох Tiffany&Co брэндийн гоёл чимэглэлүүд олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэр дундаа Blackpink хамтлагийн дуучин ROSÉ Tiffany&Co брэндийн High Jewelry цуглуулгын 14 каратын алтаар урласан зүүлт болон 7 каратын зууван индранил алмаазан бөгжөөр өөрийн дүр төрхөө бүрдүүллээ.