Үнэт эдлэл

Cartier брэнд "Ирвэс" загвараа танилцууллаа

Cartier брэнд Panthère de Cartier загвараа өөрийн нэрийн дэлгүүрт нэг өдөр үргэлжлэх, дээд зэрэглэлийн үзэсгэлэнгийн үеэр урьд өмнө байгаагүй гэрэлд дэлгэн харуулж, хамгийн үзэсгэлэнтэй байдлаар хийгдсэн гадаргуугийн үнэ цэнийг ил болгохоор Брюсселийн хамгийн элегант хэсгүүдийн нэг болох Ватерлоо өргөн чөлөөг сонгон авчээ.

 

Хэдхэн өдрийн турш олонд дэлгэгдэх ирвэст зориулж интерьер дизайнер Жан-Филипп Демейер цэвэр цэмцгэр, орчин үеийн хэв маягтай дэлгүүрийн загварыг өөрчилж амралтын, хуучин Европын уур амьсгалыг оруулж, түр амсхийн оргилуун дарс шимэн суух боломжийг олгохуйцаар дэлгүүрийн терразыг шинэчлэн тохижуулжээ. 

Гоёл чимэглэл үйлдвэрлэгч өөрийн салшгүй бэлэг тэмдэг болсон  улаан хайрцгийн хамтаар алт, очир эрдэнээр хийсэн бүтээлүүдийг энд, тэндгүй дэлгүүрүүдийн цонхон дээр байрлуулжээ. Panther буюу ирвэс загвар нь нь бүх хэлбэр дүрсээрээ, үнэ цэнтэй материалаараа, хэмжээгээрээ өнгөрсөн үеийг илэрхийлэх боловч энэхүү онцгой  үнэт эдлэл нь гоёл чимэглэл үйлдвэрлэгчийн ирээдүйг бий болгож байгаа гэдгийг үүгээрээ бидэнд илүүтэй ойлгуулахыг зорьжээ. 
Энд Panther-ийг шар алтаар эсвэл цагаан алтаар хийсэн бөгж, зүүлт дээр бүх өнцгөөс нь шулуун шугамаар, графикаар дүрсэлсэн ч чулуун түр төрхөө үргэлж хадгалсаар байна. Очир эрдэнэ, судалт гартаам, тэр ч бүү хэл индранил, маргад эрдэнийн нүд нь гадаргуун дээр нь гялалзан харагдах нь бодит байдлаас илүү бодит, сүр жавхлантай харагдана. Цагаан алтаар хийгээгүй тохиолдолд шар эсвэл цагаан алт, ягаан алтан дээр очир эрдэнэ, цаворит анар, индранил, лакаар бүрж хийсэн нь үргэлж гялалзана. Брюссель дэх үзэсгэлэнд анх удаа тавигдсан Panthère de Cartier гурван хэмжээст загварууд нь үүнийг маш сайн дүрсэлсэн боловч бараг л хэтэрхий энгийн гэж хэлэхэд болно. 

"Судалт гартаамаар хийсэн хэдхэн цэг, цөөн шугамууд нь муурын овгийн амьтдын онцлогийг бөгжин дээр хийсвэрлэн гаргаж иржээ."

Муурын төрлийн зэрлэг догшин ирвэс нь гоо сайхны төлөөх хүсэл тэмүүллээс төрөн гарчээ. Өөрөө Ирвэс хочтой загвар зохион бүтээгч түүнд гурван хэмжээст, жижиг гоо зүйн хувьсгал хийсэн нь дэлхийн 1,2-р дайны хоорондох үед Виндзорын гүнгийн авхайгаас эхлээд Мексикийн жүжигчин, саятан Мария Феликс, тэр дундаа үзэсгэлэнт Дэйзи Феллуэс хүртэлх баян чинээлэг бүсгүйчүүдийг өөртөө татжээ.

Ирвэсийн толгойгоор чимэглэсэн анхны бугуйвчийг хунтайж Садруддин Ага Хан 1958 онд захиалсан байдаг. Тэр үед маргад нүд нь хэдэн арван жилийн турш хадгалагдан үлдэж буй сэтгэл татам байдлыг илэрхийлж байв. Зарим хэсгүүдийн онцлох зүйл нь торгомсог гадаргууг мэдрүүлэхийн тулд техникийн “гадаргуу” тохируулгыг хийжээ. Үзэсгэлэнгийн үеэр илүү сайн мэдрүүлж, үнэрлэх шинэ мэдрэмж төрүүлэхийн тулд La Panthère нь Cartier-г үнэртэй ус хэлбэрээр мөн худалдаалж байна .

"Өвөрмөц хэлбэртэй гадаргуун хэсэг бүрийг зүсэж, өнгөлөхөд нэг цаг зарцуулна." 

 

Үзэсгэлэнгийн онцлох бүтээл нь үнэт эдлэл бүтээгчдийн ур чадвар, юуны түрүүнд Cartier үнэт эдлэлийн техникийн нарийн чанар, шулуун унжлагын уян хатан байдал, арьсан дээр илүү сайн гулсах, зөөлөн, эмзэг мэдрэгдэх байдлыг илэрхийлсэн энэхүү бүтээл юм. Энэхүү зүүлтийн дугуй хэлбэрийн цагаан алтан унжлагыг урлахад Cartier-ийн мэргэжилтнүүдийн олон цагийн хүч хөдөлмөр шаардлагатай.

Ямар ч үйл явдалд зориулан авахад гоёл чимэглэлийн зүйл дээр дүрсэлсэн ирвэс, лакаар бүрсэн мод, шаазан чимэглэл, нарийн хийцтэй интерьерийг танд санал болгож байна.