Үнэртэн

Acqua di Parma болон Forte forte нар дахин нэгдлээ.

Гайхамшигт Версилиа дахь Газар дундын тэнгисийн ид шид Acqua di Parma болон Forte_forte-той хамт!

Acqua di Parma болон Forte forte дахин нэгдэж, “Forte forte loves Acqua di Parma” цуглуулгаа Форте деи Марми хот дахь "Alpemare Beach Club"-т танилцууллаа.

 

Далайн эргийн хараа булаам хот Форте деи Марми дахь домогт “Alpemare Beach Club” нь өнгөрсөн зууны турш Европын өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлч, яруу найрагч, жүжигчдийг хүлээн авч байжээ. Өнөөдөр энэ нь сэтгэл татам байдал, уур амьсгалыг хадгалж үлдсэн Бочелли гэр бүлд харьяалагдаж байна.

 

Италийн Газар дундын тэнгисийн баяр баясгалантай уур амьсгал энэхүү гялалзсан бүтээлд шингэжээ.

Энд цуглуулгын онцлог болсон эрвээхэй, сонын гоёмсог нислэгээр алчуур, зөөлөн дэрийг чимэглэсэн нь Alpemare-ийн зочдод ид шидийг мэдрүүлнэ.

 

 

Acqua di Parma-д зориулж бүтээсэн Forte forte-ийн төсөөллийн хээ нь лоунж, цэцэрлэг, "Alpemare" рестораны анхилуун үнэртэй лаанаас харагдана. "Мирто ди Панареа"-гийн тансаг үнэр таныг сэргээж, тайвшруулах мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй.

 

Энэ бол Италийн Газар дундын тэнгисийн ургамлуудыг агуулсан эргэн ирэлт, шинэчлэгдсэн эрх чөлөөний баяр баясгаланг илэрхийлэх "Forte forte loves Acqua di Parma" цуглуулгын бүрдүүлсэн төгс орчин юм.

 

Хамгийн нарийн хэсгийг хүртэл маш анхааралтай сонгосон эдгээр бүтээгдэхүүн уламжлалт гар урлал, Италийн дээд зэрэглэлийн орц найрлагыг хуваалцах хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. 

 

Баяр баяслаар дүүрэн Италийн амралтын энэ үеэр үнэртний мөрөөдлөө бүтээгээрэй.