Үнэртэн

Тусгайлан урласан Амфора бортог

Dior-ын ертөнцөд та хайртай сүрчигтээ зориулан тусгайлан урласан Амфора бортогыг бүтээлгэх боломжтой боллоо.

Өв уламжлал, ур чадварынхаа гайхамшгаар бахархдаг Dior-ын сүрчигний ордон шилэн бортого урлалын нандин мэдлэг, ур чадвараа хадгалан  амилуулсаар байна. Dior-ын эх үүсвэрийн бэлгэ тэмдэг Амфора цаг хугацааг туулан өдийг хүрчээ. Christian Dior-ын нандигнан эрхэмлэдэг эмэгтэйлэг, тансаг нарийн хийцийг дурсан сануулах домогт шилэн бортого. Тусгай захиалгын үйлчилгээний хүрээнд та өөрийн гэсэн Амфора бортоготой болох боломжтой. Амфора бүрийг Францын шилэн урлаачид хэд хэдэн хэсэг болгон урлаж, өндөр нарийвчлалтайгаар угсарч, хамгийн жижиг чимэглэлийг хүртэл гараар урлан сийлдэг.

Юун түрүүнд, 50 гаруй төрлийн сүрчигнээс өөрийн хамгийн дуртай үнэрийг сонгож, 150 мл багтаамжтай Амфора бортогыг дүүргэнэ. Дараагаар нь Амфорагийн шилэн хүзүүвчийг чимэглэх утсаа сонгоно. Цагаан хөвөн, хар, тэнгисийн хөх, саарал, улаан өнгийн эсвэл алтлаг, ягаан өнгийн утаснуудаас сонголттой. Үүн дээр Dior-ын алдарт од, зөгий, азын дөрвөлжин эсвэл CD монограммаар гоёсон арван хоёр төрлийн чимэглэлийг хар, алтлаг эсвэл цагаан суурин дээр нэмэх боломжтой. Мөн та Амфорагийн хүзүүг Dior-ын алдарт налуу шугам эсвэл Houndstooth хээтэй тансаг цэнхэр эсвэл ягаан өнгийн торгон туузаар чимж болно. Хоёр төрлийн Dior зангилаа таны сонголтод байгаа. Эрх чөлөөт “dagger” эсвэл тансаг “Mitzah” зангилаа. 

Эцэст нь, хамгийн чамин, хамгийн хувийн нандин мэдрэмжээ нэмэх боломж...