Үнэртэн

Matisse болон Guerlain-ы хамтрал

Maison Guerlain-ы жинхэнэ хайр шинэ хамтралаар биелэлээ оллоо! 

Guerlain брэнд нь аз жаргалын зураач гэгддэг Анри Матиссын гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан “Maison Matisse”-тай хамтран онцгой сүрчигний цуглуулга болох “Art & Matter”-ийн шинэ бүлгийг эхлүүлж байна. “Maison Matisse” нь тус зураачийн өнгө, бүтээлүүдээс санаа авч, дизайнер болон уран бүтээлчдийн онцгой арга барилын дүнд бий болсон сонгодог бүтээлүүдийг гаргадаг.

Анри Матисс (1869-1964)

Үнэртэй усан дахь жинхэнэ аз жаргал гэж болох Guerlain нь Анри Матиссын хоёр зурагнаас санаа авсан анхны бүтээлээрээ түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ бол нэг талаас “Maison Matisse”-ын “Flacon aux Abeilles” бүтээл, нөгөө талаас “Art & Matter”-ын гурван шинэ хувилбарын нэгдэл гэж болно.

 

 

“Maison Matisse” нь 170 жилийнхээ ойг домогт “Flacon aux Abeilles” хэмээх дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлээрээ тэмдэглэсэн бөгөөд ингэхдээ Анри Матиссын хамгийн алдартай зургуудын нэг 1939 оны "The Music"-аас санаа авчээ. 

"The Music" бүтээл

Гар урлалч Астрид де Шай энэ хамтралын арван дөрвөн бүтээлийг хурц тод өнгө бүхий хээгээр чимэглэж, гарын үсгээ зуран, дугаарласан байна. 

 

Тус үйл явдалд зориулан Guerlain-ы сүрчиг бүтээгчид Анри Матиссын палитр шиг хурц тод, өнгөлөг шинж чанарыг жимслэг агар модны үнэртэй нэгтгэн "Couleur Bonheur" сүрчгийг гарган авчээ. 

 

Үүнээс гадна “Art & Matter” цуглуулга нь гурван онцгой сүрчигнээс бүрдэнэ. Эдгээрийн нэг болох “Jasmin Bonheur” нь 1950 онд Анри Матиссын зурсан "1001 шөнө" бүтээлээс санаа авсан, мэлрэг цэцэг болон навчны үнэр бүхий Guerlain-ы онцгой үнэртэн юм. Энэ бол сүрчгийн савыг урлагийн бүтээл болгож, тагийг нь өнгөлөг үнэт эрдэнэ болгон хувиргасан хэрэг гэж болно.

 

 

2023 оныг Guerlain болон Matisse-ын жил болгосон гайхалтай хамтрал...