Загвар

Milk&Biscuits брэндийн зуны коллекц

Энэ улиралд Англи-Хятадын  Milk & Biscuits брэнд полка цэгүүдийн хатан хаан гэгддэг Японы зураач Яёи Кусамагийн өнгөлөг, баяр баясгалантай ертөнцөөс санаа авчээ.

Эдгээр полка цэгүүдийг цамц эсвэл зуны даашинз дээрээс мөн том улаан цэгүүдтэй холилдсон байдлаар, түүнчлэн комбинзон, богино ханцуйтай цамц дээрх цэнхэр болон шаргал өнгийн цэгүүдийн хамт харах боломжтой. 

 

Энэ улиралд мөн цэцэгсийн хүчийг илэрхийлжээ. Чөлөөт хүрэм болон коллекцийн бусад загварууд дээр ялангуяа дэрвэгэр ханцуйтай даашинз дээр өнгөлөг цэцгэн хээг дүрсэлсэн байна. Цайвар цэнхэр, улаан өнгийн шоотой материал нь өмд, комбинзон, юбка болон энгийн даашинзанд винтаж өнгө аяс оруулжээ. 

 

 

Энэ зуны тренд болох нимгэн, өргөн өмд, мөргүй даашинз, зөөлөн өнгөнүүд, дунд зэргийн урттай, гэрэлтдэг юбка, нимгэн  даавуу, хуниас, нугалаасыг бүх хэсгээс харах боломжтой. 

 

 

Хамгийн онцлох загвар нь мөнгөлөг өнгийн, хөнгөн, ус нэвтэрдэггүй цув юм. Үүнийг Солонгост үйлдвэрлэсэн хөнгөн, удаан эдэлгээтэй нийлэг материал болох tyvek-ээр хийсэн бөгөөд байгаль орчны аливаа нөлөөллөөс хамгаалдгаараа онцлог. Материал нь цаастай төстэй боловч урагдалгүй тэсвэрлэх чадвартай. Үр дүн нь юу гэж үү? Ер бусын, загварлаг цув, өмсөхөд хөнгөн боловч цаг агаарын таагүй нөхцлийн эсрэг бат зогсоно!

 

Milk & Biscuits нь сонгодог, загварлаг хувцаснуудаа шинээр зохион бүтээж, зуны ер бусын коллекцыг санал болгож байна!