Технологи

Bang & Olufsen-ы шинэ коллекц

Bang & Olufsen: Торгоны замаас сэдэвлэсэн тусгай коллекц!

2023 оны сарны тооллын шинэ жилийн баярт зориулаад Bang & Olufsen Хятадын эртний Торгоны замын сонгодог өнгө, газрын хээнээс санаа авсан лимитед эдишн коллекцийг гаргажээ. 

 

Брэндийн хамгийн их танигдсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна:

Beoplay A9 гэрийн чанга яригч

Beolit 20 болон Beosoung A1 зөөврийн чанга яригч

Beoplay H95 чихэвч

Beoplay EX утасгүй, чимээ хязгаарлагчтай чихэвч 

 

 

 

 

 

Торгоны зам нь зургаан мянга гаруй км үргэлжилдэг. 

2000 гаруй жилийн турш Өрнө, Дорнын хооронд эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг явуулах гол гүүр байсаар ирсэн. Түүхэнд гүйцэтгэж ирсэн ач холбогдлыг нь өнөөдөр ч үнэлсээр байна. 

Шинэ коллекцод улаан, пийсүү ногоон, алтан шаргал гэсэн цагаан сарын баярын уламжлалт өнгүүдийг сонгожээ. Хятадын соёлд хүндэтгэл үзүүлэн коллекцийн Besound A1, Beolit 20 чанга яригчуудад гараар нэхсэн зангилаа бүчийг оруулж өгсөн байна. Үүгээрээ аз жаргалтайгаар эргэн уулзах санааг бэлгэджээ. Цагаан сарын баярын өнгө төрхийг илтгэсэн торгон туузаар баглааг чимэглэсэн байна.  

 

 

Шинэ коллекцоо, мөн Дорнын соёл уламжлалыг магтан дуулах давтагдашгүй өвөрмөц контент бүтээхийн тулд Bang & Olufsen Люми Лью, Матт Лью, Корсак Хью гэсэн Хятад хөгжимчидтэй хамтран ажиллажээ.

Энэ удаагийн лимитед эдишн коллекцоо тэмдэглэн сурталчилж байгаа зорилго нь найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүс хамт байхын сайхныг харуулахад оршиж байгаа юм байна.