Технологи

Дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн "HiAm" ор

HiAm-ийн тусламжтайгаар амралтын шинэ хил хязгаарыг дахин тодорхойлоорой.

Hi-Interiors-ийн гаргасан гоёмсог дизайн, нумарсан хэлбэртэй энэхүү футурист загварын ор нь хүмүүст жинхэнэ амралтыг мэдрүүлэх төдийгүй үзвэрийн шийдлийг шинэчлэн тогтоож, энгийн нэг тавилгыг жинхэнэ тав тухын эх ундарга болгон хувиргажээ.

 

 

Ухаалаг төхөөрөмж болон гэр ахуйн автоматжуулалт улам бүр нэмэгдэж буйтай холбогдуулан HiAm-г амьдралын хэв маягийн шинэ хэрэгцээнд зориулсан инновацийн хариулт гэж үзэж болно. HiAm нь амьдралын эдгээр шинэ хэв маяг болон сүүлийн үеийн технологийн шийдлийг өдөр тутмын нөхцөлд хэрхэн нэгтгэж болохыг онцолж байна.

 

 

Энэхүү өндөр технологийн орыг зориулалтын энтертайнмент систем, ухаалаг сэрүүлгээр тоноглогдсон нойрны дадал хэвшүүлэгчтэй адил гэж болох бөгөөд дуу хоолойгоор удирдах үйлдэл нь удахгүй бэлэн болох аж.

Бие махбод болон сэтгэл санааны тайван амгалан байдалд зориулагдсан жинхэнэ төвлөрсөн систем болсон энэхүү ухаалаг, боловсронгуй бүтээл нь хөнгөн, олон талт байдлаар бүтээгджээ. Мод, хөнгөн цагаан гэхчлэн байгалийн материалыг онцгойлон сонгож ашигласан төдийгүй дэвшилтэт технологийг орны хэлбэртэй нэгтгэж, ухаалаг, онцгой өнгө төрхийг бүрдүүлсэн. Hi-Interiors нь байгальд ээлтэй, хүнд биш, маш бат бөх материал болох гоёмсог хөнгөн цагаанаар ирмэгүүдийг бүржээ. 

 

 

 

Тав тухтай байдлыг мэдрүүлэх HiAm-д тодорхой төлөв, уншихад зориулсан гэрэл, өндөр чанартай аудио систем, 70 инчийн дэлгэц, 4K проектор, мөн массаж хийхэд зориулагдсан төрөл бүрийн тохируулга, тухлаг байдлыг хангах үнэртүүлэгч суурилуулсан ба энэ бүх үйлдлийг тусгай аппликейшн ашиглан удирдана. 

 

 

 

Түүнчлэн HiAm нь нойр болон орчны мэдээллийг хадгалах боломжтой. Олон мэдрэгчийн тусламжтайгаар унтахад саад болж буй гадаад орчны чимээ, мөн амрахад хамгийн тохиромжтой хэм зэргийг тодорхойлох чадвартай. 

 

 

Хамгийн сүүлийн үеийн технологи, дээд зэргийн тав тухыг хослуулсан энэхүү ор нь орой болон үдшийн цагийг гайхалтай өнгөрүүлэхэд тань туслах болно.