Арьс арчилгаа

The Nine Club харшид Sisley Paris гоо сайхны иж бүрдлүүдээ танилцууллаа

Мэргэшсэн салбараас үл хамааран ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хооронд хувийн болон мэргэжлийн харилцаа холбоог бий болгохын тулд эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ зориулан бүтээсэн The Nine загварлаг эмэгтэйчүүдийн бизнес клуб нь гоо үзэсгэлэнгийн гэрэл гэгээг цацруулахаар бидэнд үүд хаалгаа нээлээ!

Колоничлолын үеийн хэв маяг бүхий ресторан, баарууд нь хамтын ажиллагаа, уулзалтад зориулж зай талбайгаа урлагийн бүтээлүүд болон цэцэгсээр чимжээ. Номын сан нь гоёл чимэглэлийнх нь хамгийн том төлөөлөл болох бөгөөд харц булаам цэцэрлэгт нь найрсаг тайван орчинд тансаг чамин хоол зооглонгоо алжаалаа тайлах боломжтой. Энэ газарт эмэгтэй үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдийн таашаалд нийцэх бүхий л зүйлс байна. Жинхэнэ бүсгүйчүүдийн дунд алдартай Шинэ үеийн харшид Sisley Paris ордон гоо сайхны зарим чухал иж бүрдлүүдээ танилцуулахаар шийджээ.


Нүүр будалтын тал дээр бид Phyto-Lip Twist болон Phyto-Blush Twist-ийн шинэ өнгөнүүдээс гадна зөөлөн болон гэрэлтсэн өнгө бүхий өдөр тутам ашиглахад тохиромжтой нүүр будалтын хэрэгслүүдтэй танилцах болно.  Мөн Sisley-н бидэнд дадуулсан технологийн бяцхан гайхамшиг болох тослогдсон эсвэл хэт зузаан мэдрэмж төрүүлэлгүйгээр толигор, таатай, гэрэлтсэн арьсыг мөрөөдөгч хүмүүст зориулсан foundation. Өө сэвийг нь бага зэрэг дарах шаардлагатай тослог арьсанд зориулсан бөгөөд гиалуроны хүчилд суурилсан найрлага нь чийгшлийг хадгалах үйлчилгээтэй учир чийгшүүлэхийг хүсэж байгаа арьсанд гарцаагүй санал болгох болно. Хамгийн цайвраас бараан хүртэлх бүх төрлийн арьсны өнгөнд тохирсон 16 өнгөний сонголттой. Нэмэлт давуу тал нь өдрийн цагаар будгаа сэргээхэд үнэхээр тохиромжтой. 

"Sisley Paris болон The Nine Club нь гоо сайхны олон чухал бүтээгдэхүүнээс гадна орчин үеийн эмэгтэйчүүдийн шинэ үнэт зүйлс болох эрх чөлөө, хүсэл зориг, судалгаа, хөдөлмөр, үр ашиг, гүйцэтгэл дээр санал нэгддэг."

 

Энэ улирлын онцлох бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны салшгүй нэг хэсэг болох, Sisleÿa L Intégral хөгшрөлтийн эсрэг цувралын шилдэг бүтээгдэхүүн юм. Хар толбоны эсрэг гэрэлтүүлэгч серум. Ялангуяа гэрэлтсэн өнгөлөг арьстай болох нь эмэгтэйчүүдийн чин хүсэл гэдгийг мэддэг болсон цагт гэрэлтсэн, жигд, өө сэвгүй арьс нь залуу арьсны шинэлэг байдлын төгс илэрхийлэл юм.  Энэхүү нөсөө толбоны эсрэг серумын зорилго нь эхлээд толбоны эсрэг жишиг молекул болох гексилрезорцинолтой хослуулсан шинэ, гол идэвхтэй найрлага болох Лансиум ургамлын охийг ашиглан меланины нийлэгжилтийг зохицуулах замаар хар толбо үүсэхийн эсрэг тэмцэн дараагаар нь цайр, зэс, магни, мөн Гинкго билоба, нохойн хошууны хандаар дамжуулан хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулснаар арьсыг гэрэлтүүлж, өнгийг нь сэргээн эцэст нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, ялангуяа шар буурцгийн пептидийн ханд, овьёосны үрийн хандаар арьсны гүнд нөлөөлөх үйлчилгээтэй.

 

Хэрэглэх заавар: Нүүрний тосны өмнө дангаар нь эсвэл бусад серумууд дээрээ нэмэлт болгон түрхэхээс гадна нөсөө толбоны эсрэг серумыг үрчлээний эсрэг серум болон Sisleÿa -ийн арьс чангалагчийн дараагаар 3-р алхам болгон хэрэглэнэ. Түрхэхдээ динамик хөдөлгөөний дагуу түрхээрэй.

Бүх төрлийн арьс нь нөсөө толбо үүсгэдэг тул нас харгалзахгүй бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой.

Онцлох мэдээ