Гоёл чимэглэл

Кристиано Рональдо "Jacob & Co"-ийн цагаар гоёжээ.

Энэ бол Кристиано Рональдогийн Саудын Арабт газардахдаа зүүж байсан тансаг зэрэглэлийн цаг юм.

"Алтан бөмбөг"-ийн таван удаагийн эзэн Кристиано Рональдо бол Jacob & Co-ийн хамгийн үнэнч, үр бүтээмжтэй төлөөлөгч юм. Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Рональдо Jacob&Co-ийн хэд хэдэн тансаг цагийг эзэмшдэг бөгөөд тэр дунд нь Саудын Арабт ирэхдээ зүүсэн “Caviar Tourbillon Tsavorites” багтана.

 

2023 оны 1 сараас хойш Кристиано Рональдо нь Саудын Арабын хамгийн амжилттай клуб болох Эр-Риядын Аль Нассрын шинэ одоор тодорхойлогдох болсон юм. Саудын Арабын хаант улсын бэлгэдэл болсон ногоон өнгөөр Кристиано Рональдо шинэ улсдаа ийн хүндэтгэл үзүүлж байна. 

“Caviar Tourbillon Tsavorites” бол цаворит бүхий хамгийн тансаг цагуудын нэг юм. 

 

Цагны нүүрийг хийхэд маргад эрдэнийн чулуу хэтэрхий хэврэг, харин бусад ногоон өнгийн эрдэнийн чулуу дэндүү бүдэг байсан тул цаг үйлдвэрлэгчдийн сонголт цаворит дээр буужээ. Энэхүү ногоон анарын нэг төрлийг олборлосон газрын ойролцоох Кенийн Цаво бүс нутгийн нэрээр нэрлэсэн аж. 

47 мм-ийн диаметр бүхий их биеийн гадарга дээр нийт 224 ширхэг эрдэнийн чулуу суулгасан байна. Цагны нүүрэнд 130, горхинд 18 чулуу шигтгэжээ. Загварыг гаргахад бүтэн жил гаруйн хугацаа шаардагдсан аж. 

 

Чулуу суулгах үйл явц тун гайхалтай. Эхлээд нүдэнд үл үзэгдэх холболтын зарчимд тулгуурлан, их биений хамгийн урт ирмэгийн дагуу ховил гаргасан байна. Энэхүү ховил нь Jacob & Co-ийн урлаачдад тусгайлан бэлтгэсэн цагаан алтан сууринд эрдэнийн чулуунуудыг шигтгэн, төгс бэхлэх боломжийг олгожээ.

 

“Caviar Tourbillon Tsavorites” цагны дотор хэсэгт “flying tourbillon” механизмаар тохируулагддаг JCAA43 калибр хөдөлгүүрийг суурилуулсан байна. 

 

 

Түүнчлэн цагны ротор зэрэг нүдэнд харагдах эд ангиудад 338 ширхэг очир эрдэнэ шигтгэжээ. Нийт 1.32 карат бүхий эдгээр очир эрдэнэ нь “Caviar Tourbillon Tsavorites”-д илүү гял цал, онцгой байдлыг бүрдүүлж өгсөн байна.  

 

Энэ бол алдарт тоглогч Кристиано Рональдод зориулагдсан бүтээл...