Зочид буудал

Нalcyon House: Нүд баясгам зочид буудал

Австралийн нүд баясгам өнгөлөг зочид буудалд тавтай морил! Ер бусын, чамин тансаг Halcyon House нь Австралийн New South Wales-н үзэсгэлэнт эрэг дагуух Cabarita-д байрладаг. 

Энэхүү хуучны серферуудад зориулсан мотелийг жинхэнэ австрали уур амьсгалыг бүрдүүлсэн тансаг зэрэглэлийн зочид буудал болгон сэргээн засварлажээ.  Зочид буудлын 21 өрөөний ер бусын өнгө төрх таны сэтгэлд нийцсэн бол интерьер дизайн нь ч мөн таныг гонсойлгохгүй болов уу. Цэвэрхэн тансаг интерьер дизайныг нь Brisbane-д оршин суудаг Anna Spiro гаргажээ. Энд тэрээр олон төрлийн өнгө, цэцгэн хээг  зочид буудлын бусдаас ялгарах онцлог болох цэвэрхэн тухлаг орчинтой уусган нэгтгэсэн байна.

 

Өрөө бүр нь хоорондоо адилгүй бөгөөд өөрсдийн гэсэн өвөрмөц уур амьсгалыг мэдрүүлнэ. Ханыг нь даавуугаар доторлож, шалыг нь модон хавтангаар шахан, дэлхийн өнцөг булан бүрээс урлагийн бүтээлүүдийг эх хувиар нь цуглуулсан бөгөөд олон өнгөний хослол нь цог жавхлантай, гэгээлэг орчинг бүрдүүлсний зэрэгцээ цагаан, хөх өнгийг илүү тодотгож өгчээ.

 

Амт чанартай эрүүл хоол, саруул том усан сан бол энэхүү ер бусын, сэтгэл татам газрын нэгээхэн хэсэг юм.  Далайн эрэгт байрлах тансаг гэр гэж болох халуун дотно, хувиршгүй энэ газарт мэддэг хүмүүс нь байнга тухлан саатдаг.