Чиг хандлага

Dior: 2023 оны намрын цуглуулга

Dior брэндийн 2023 оны намрын цуглуулга элегант болон экзотик зураг авалтаар дүүрэн байлаа. 

Энэтхэг хэв маягийн хээ хуарыг Dior силуэттэй нэгтгэсэн намрын цуглуулгыг шүлэг найргийн гэмээр яруу хүчтэй гэрэл зургуудаар илэрхийлжээ. 

 

Гэрэл сүүдрийн уусан сүлэлдсэн тоглолтоор мөн тодотгон чимсэн байна. Энэтхэгийн Ражастан мужийн шигтгээ болсон Удайпур хотын зүрхэн хэсгийг шинэ загварууд яг л зүүдний ертөнц мэт болгон хувиргажээ. Эдгээр нь хотын өнгө төрх болсон ордон, сүм хийдүүдийн сүрлэг үзэсгэлэнг улам бүр тодотгосон юм. 

 

Энэтхэгийн уламжлалт даашинзыг толийж намирсан торгон материалаар урласан байна. Мөн монохром буюу нэг өнгөөр дагнасан урт туникуудыг минимал шугамтай урласан нь хар болон цагаан өнгийг шижир алт адил цэврээр нь харуулж чаджээ. 

 

 

Энэтхэг газар орон болон дүр төрхийг илтгэгч элементүүдийг хурц тод хэвлэл, хээ хуар, хатгамлаар үзүүлэн даашинз, хүрэм болон Dior Book Tote цүнхэн дээр гаргасан байна. 

 

 

Энэ бүтээл Мариа Грациа Кьюригийн увдис, ер бусын техник, мөн материалын арвин баялаг чанар аль алиныг нь өөртөө шингээсэн гэж хэлж болно. 

 

 

 

Урам зоригийн дуусашгүй ундарга болсон гайхамшигт Энэтхэг орон болон Dior брэндийн харилцаа тус загварын ордны 1947 онд зохион байгуулсан анхны шоунаас эхлэлтэй билээ. Харин энэ удаагийн сэтгэл татам аялал хүсэл тэмүүллээр дүүрэн тэр харилцааг мөнхжүүллээ.