Чиг хандлага

“Dior Bandana” хээ

Dior өөрийн гэсэн Bandana хээг танилцууллаа. 2023 оны улирал дундын коллекцынх нь төрхүүдийг тодотгож өгсөн энэхүү хээг дизайнер Мария Грация Кьюри Андалусын соёлд хүндэтгэл үзүүлэн зохион бүтээсэн байна.

Дэвүүрийн дүрсийг арабеск хээтэй хольж бүтээсэн шинэ хээг Севиль эмэгтэйн салхи сэвэлзүүлсэн даашинзных шиг цацган хормойгоор гоёж чимсэн энэхүү загвар (даашинз) дээр буулгасан байна. 

 

 

Харин зүрхийг дэлгэрч буй цэцэг шиг хэлбэрт оруулан зохиомжилсон хар улаан өнгийн хээг сарж нэхээстэй торгон даавуун майк, габардин хөвөн даавуун Mitzah ороолт гэсэн зөөлөн нимгэн хувцаснууд дээр зай үлдээлгүйгээр хэвлэн чимэглэжээ.

 

Чин сэтгэлийг мэдрүүлсэн бүтээлүүд!