Гоёл чимэглэл

Louis Vuitton болон Зендея хамтран “Capucines” коллекцыг танилцууллаа.

Louis Vuitton-ы шинэ төлөөлөгч, авьяаслаг жүжигчин Зендея алдарт “Capucines” коллекцын цүнхийг танилцууллаа. Энэ нь Louis Vuitton брэнд болон Зендеягийн хамтарч буй анхны кампанит ажил юм. 

Өнгөрсөн 3-р сард Louis Vuitton брэндийн 2023 оны намар-өвлийн коллекцыг танилцуулах загварын шоуг хамгийн эхний эгнээнээс үзэж сонирхсон Зендея энэхүү брэндтэй хамтарсан анхны кампанит ажилдаа оролцлоо.  

 

 

Рокбрун-Кап-Мартины тэнгисийн эрэг дээр байрлах, архитектор, дизайнер, модернист хөдөлгөөнийг санаачлагч Эйлин Грейгийн бүтээсэн “E-1027” виллагийн өмнө  Мерт Алас, Маркус Пигготт нар энэхүү залуухан алдарт жүжигчнийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. 

 

Энд Зендея Францын тус хэсгийн шинэлэг байдлыг хүчирхэг, тодорхой зургууддаа илэрхийлсэн бөгөөд энэхүү кампанит ажлын шинэ бүтээл болох “BB Capucines” зэрэг Capucines коллекцын хэд хэдэн бүтээлийг танилцуулсан юм. 

 

 

2013 онд худалдаанд гарсан Capucines гар цүнх нь 1854 онд Louis Vuitton анхны дэлгүүрээ нээж байсан Парисын гудамж болох “Rue Neuve-des-Capucines”-ийн нэрээр нэрлэгджээ. Өдгөө энэхүү цүнх нь брэндийн хамгийн алдартай загваруудын нэгд тооцогддог бөгөөд үхрийн арьсаар урласан, чамин гоёмсог, төрөл бүрийн хэв маягт зохицуулан барих боломжтой бүтээл юм.