Beneteau: “Antares 8”

Робот, завь

250 морины хүчтэй шинэ “Antares 8”

Шинэ “Antares 8” загвар нь амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой завь юм.

“Beneteau” брэнд шинэ “Antares 8” загвараараа завины динамик болон олон төрлийн хэрэгцээг хангах, шинэлэг ноу-хауг үргэлжлүүлж байна. 

 

 

Энэхүү завь нь тав тух, тааламжтай байдлыг эрхэмлэсэн "аялал зугаалгын" болон загасчлалын спорт сонирхогчдод зориулсан илүү спортлог, тусгай хэрэгсэл бүхий "загасчлалын" гэсэн хоёр хувилбартай.

 

 

 

Завины нэг шинэлэг зүйл нь  зогсоолд тавих, барьсан загасаа татаж гаргах зэрэг ажлыг хөнгөвчлөх баруун талын тавцан юм. Мөн тус тавцанг өргөн болгосноор наран шарлагын хэсэг бүхий урд тал ба завины хитэгийн хооронд чөлөөтэй явах боломжийг бүрдүүлжээ.

Арын хэсэгт зорчигчдын тав тухыг бүрэн хангах, нийт таван хүн унтаж амрах зай бүхий бүхээг байрлана. Завины залуурын хэсэг болон бүхээгт унтаж, амрах өргөн ортой бөгөөд урд тавцангийн доод хэсгийн орон зайг мөн нэмэлт унтлагын өрөө болгон ашиглах боломжтой.

 

 

 

Энэхүү шинэ загварыг 250 морины хүчтэй хөдөлгүүрээр тоногложээ.