Робот, завь

Technohull-ийн хамгийн жижиг завь

Энэ бол Грект үйлдвэрлэгдсэн, жижиг бөгөөд хурдан Technohull 688! 

Олон зориулалттай, эдийн засгийн хэмнэлттэй энэхүү моторт завь ердөө 7.2 метрийн урттай. T688 нь мэдээжийн хэрэг энэ төрөлдөө хамгийн жижиг нь боловч Technohull загваруудад түгээмэл байдаг олон талт байдал, тав тух, спортлог байдлыг амжилттай хослуулжээ. 

 

 

 

Залуурч болон хажуугийн суудлын ард 3 хүн суух боломжтой өргөн буйдан бий. Худалдан авагч хөдөлгүүрээ 150-аас 250 морины хүчний хооронд сонгох боломжтой. 

 

Энэхүү дарвуулт онгоц нь өдөр тутмын зугаалганд маш тохиромжтой бөгөөд дээд тал нь 100 км/ц хүртэл хурдалж, адреналиныг тань ялгаруулах нь гарцаагүй. Урд талд байрлах наран шарлагын том ор нь Technohull 688-ийн онцлох зүйлсийн нэг гарцаагүй мөн.