Робот, завь

"Vanquish VQ115 Veloce" моторт завь

90 гаруй км/ц хурдлах “Vanquish VQ115 Veloce” загвар!

Брэндийнхээ үндсэн шинж чанарыг хадгалсан, 35 метр урт энэхүү моторт завиар холын зайд зугаатай аялал хийж, олон төрлийн усан спортын тоглоомоор тоглох боломжтой. 

 

 

Завины хурдыг бууруулаагүй бөгөөд усны гадаргууд ажилладаг моторын систем бүхий гурван ширхэг “MTU Rolls-Royce 2650” хөдөлгүүртэй “VQ115 Veloce” 90  км/цагаас илүү хурдлах боломжтой. 

 

 

Нэг болон хоёр хөдөлгүүрийг ажиллуулах үед нийт 600 миль аялах хүчин чадалтай бөгөөд холын зайн аялалд зориулсан нэмэлт түлшний савтай.

“VQ16” загварын аврах завийг олон үйлдэлт гидравлик тавцангаас далайд хялбар буулгана.

 

Том зайтай урд талын тавцан нь амрах, хооллох хэсэгтэй бөгөөд сандлуудыг дээш өргөж, давстай усанд жакузи болгох боломжтой. Хитэг дээр алжаалаа тайлж, амрах  боломжтой төдийгүй ахмадын бүхээгийн дээд тавцан дээр тусгайлан тохижуулсан наран шарлагын хэсэгтэй.  

 

Түүнчлэн доторх зайг үр ашигтайгаар ашиглахаар ухаалгаар зохион байгуулжээ. Доод тавцан дээр гал тогооны өрөө, U хэлбэрийн зочны/хоолны өрөөтэй.

 

Завины өргөнтэй тэнцэх хэмжээтэй, тус бүрдээ угаалгын өрөө бүхий мастер люкс өрөө, VIP кабин, зочдын кабин мөн бий.