Архитектур, дизайн

Минималист сууц Casa en la Heurta

Валенсиагийн Альборая хотод байрлалтай, 665 м.кв талбай бүхий энэхүү байшин нь алдарт архитектурын студи Ramon Esteve-ийн бүтээл юм. 

Casa en la Heurta нь гаднаасаа аварга том цагаан шоо мэт харагдана. Барилгын бүтэц, хэлбэрийн хувьд авангард, чамин өнгө төрхийг бүрдүүлсэн бөгөөд Iroko модоор урласан эргэдэг хавтангууд нь салхивчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол шинэлэг хэлбэрийг бий болгох тун энгийн арга юм.

 

 

Интерьер засал нь халуун дулаан, тайван байдлыг мэдрүүлэхийн зэрэгцээ зөөлөн гэрэлтүүлэг, байгалийн туяа нь амар амгаланг авчирна. Зочны болон хоолны өрөөний том цонхоор эргэн тойронд буй жимсний цэцэрлэгийг харах боломжтой. Мөн гулсдаг хаалгыг нээснээр том модон гал тогооны өрөө нь зочны өрөөтэй шууд залгахаар зохион байгуулагджээ. Байшингийн төв хэсэгт шилэн хананы цаана гэрлийг ойлгон, дотогш чиглүүлж, эргэн тойрноо хүчилтөрөгчөөр хангах ургамлаар бүрхэгдсэн хана бүхий талбай бий.

 

 

Уг сууц нь гурван давхар бөгөөд саруулхан, цэвэрхэн унтлагын өрөөнүүдийг нь модон хавтангаар доторложээ. Цагаан Krion материалаар урлаж, Iroko модоор бүрсэн хөдөлгөөнт, босоо таславчийн завсраар гэрэл нэвтэрнэ. Мөн байгалийн материалаар урласан шүүгээ, угаалгын өрөөний тавилгууд  тав тухтай байдлыг бүрэн гүйцэт болгох аж.

Түүнчлэн сууцны дээд давхарт байрлах тусгай хэсгийн хаалтыг нээж террасын зай талбайг илүү өргөтгөх боломжтой. Өндөрт байрлах энэхүү том террас дээрээс эргэн тойрны бүйлс модод болон ногоон талбайг тольдох боломжийг бүрдүүлж өгчээ.

 

 

 

Хот болон хөдөө нутгийн онцлогийг хослуулсан үзэсгэлэнт сууц...

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла