Архитектур, дизайн

Сэтгэл эзэмдэм зохиомж дунд орших орчин үеийн Pambathi Lane House

Өмнөд Африкийн КваЗулу-Натал эрэг дээрх Солт Рок хотод байрлах, амар тайван байдал, байгалийн гоо үзэсгэлэнг эзэгнэн орших энэхүү байшин нь Metropole Architects-ийн бүтээл юм. 

Төслийн гол санаа нь ой моддын үзэсгэлэн цогцолсон газрыг бүрэн ашиглах явдал байв. Байшингийн эргэн тойрон дахь сэтгэл татам орчин нь байгалийн гэрлийг сүүдэрлэхгүйгээр хувийн орон зайг бий болгожээ. Мод, металл, чулуу зэрэг түүхий эдийг ашигласнаар байшинг өөрийн гэсэн онцлогтой болгосон байна.

 

Доод давхарт байрлах зочны өрөөнүүд нь гоёмсог цонхнуудаар хүрээлэгдсэн, том, гэрэлтэй талбайд байрлах бөгөөд ингэснээр дотор болон гадна талын хил хязгаарыг үл анзаарагдам болгожээ. Гал тогоо нь халуун дулаан, чамин тансаг, ашиглахад хялбар төдийгүй халуун орны навч бүхий хэвлэмэл сандал зэрэг өвөрмөц өнгө аяс бүхий тухлаг амралтын болон хоолны өрөөтэй залгаа байрлана.

 

Мөн гадна байрлах зочны өрөө болон тэрхүү өрөөний энгийн гэрэл, бодит байдал нь сүүдрэвчтэй террас болон үзэсгэлэнт усан сангийн харагдацыг бүрэн болгосон мэт. Metropole Architects нь энэхүү хаалттай хашаа болон байшингийн доод давхрын тусламжтайгаар ямар ч цаг агаарт амьдрахад хангалттай том, аюулгүй амьдрах орон зайг бий болгожээ. 
 

 

Шалыг бүхэлд нь тойрсон тагттай бөгөөд өрөө бүрийн хаалгыг гадагш онгойхоор загварчилсан нь орон зай, байгальтай харьцах байдлыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэ бол Өмнөд Африкийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчныг бүрэн дүүрэн ашиглахын тулд минималистаар, нарийн бодож бүтээсэн байшин...

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла