Архитектур, дизайн

Марбелла эргийн болор сууц Cool Blue вилла

Jasper Polak & Silke Roerig архитектурын фирмийн загварчилсан энэхүү хувийн сууц нь 123DV Modern Villas-ын төсөл бөгөөд 620 м.кв талбайг хамарна. Хэдийгээр төсөл том хэмжээний сорилт болсон ч эзэмшигч нь усаар хүрээлэгдсэн далайн эргийн виллатай болох хувиршгүй хүсэлтэй байсан тул уг төслийг амжилттай дуусгажээ! 

Эргэн тойрон ус мэлтэлзэж, шилэн усан сан нь хараа булаахын зэрэгцээ сууцыг тойрсон усан суваг болон тэдгээрийг бүтээхэд ашигласан байгалийн эд материалууд гайхалтай харагдана.

Далайн эргийн зөөлөн салхи сэвшсэн авангард сууц

 

Виллагийн интерьер мөн л ер бусын тохижилттой. Задгай засалтай гал тогоонд ширээг голлуулан тавьж, гэрэл сайтай том цонхнууд суурилуулсан бөгөөд зочны хэсэг шууд харагдахаар зохион байгуулжээ. Байгалийн өнгөлгөөний материал нь модернизм болон жинхэнэ өнгө аясыг бүрдүүлнэ; Чимэглэлүүдийн тухайд эх хувийг нь сонгон байрлуулсан хэдий ч гоёмсог, минималист шинжээ хадгалж чаджээ. Хар өнгө нь ханын хавтан, зурагтын тавиур, зочны өрөөний хана гээд виллад хэд хэдэн эрс тэс өнгө аясыг бий болгоно.

 

Угаалгын өрөөнд ч хар, цагаан өнгөний эсрэгцлийг бий болгожээ. Cool Blue Villa-гийн дээвэр дээр байрлах террас нь Газар дундын тэнгис болон эргэн тойрны уулсыг тольдох гайхалтай боломжийг бүрдүүлж өгсөн байна. Шөнийн цагаар вилла илүү тав тухтай уур амьсгалыг мэдрүүлэх аж.

 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла