Архитектур, дизайн

Австралийн Сидней хот дахь мөрөөдлийн вилла

Архитектурын санаа өгөх үүднээс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй виллануудын нэгийг танилцуулъя! Австрали улсын Сидней хотод мөрөөдлийн гэмээр нэгэн вилла бий. Сидней боомтын эрэг дээр шинэлэг, илүү боловсронгуй, контемпорари хэв маягийн энэ сууц байрладаг. 

Давхар бүрд саруул талбайтай, орон зай ихтэй ч халуун дотно байдал мэдрэгдэнэ. Дотоод засалд нь модон хэсгүүд ашиглаж орчин цагийн барилгын дулаан байдлыг цогцлоожээ. Уг сууц нь U хэлбэрийн зохион байгуулалттай ба угтах хэсэг нь цэцэрлэгээр тусгаарлагдсан хоёр жигүүрийг холбон байрлана. Энэ нь далайн боомтыг санагдуулам бөгөөд орчин тойрон, тэр дундаа Сиднейн булан зэрэг үзэсгэлэнт газруудын гайхалтай үзэмжийг санал болгодог.

 

Материалуудыг маш болгоомжтой сонгосон бөгөөд мод, цагаан хана, шохойн чулуун шал нь далайн эргийн сууцны онцлогийг илтгэнэ. Бетоныг хана зэрэгт чөлөөтэй ашигласан бөгөөд хөнгөн цагаанаас ялгаатай нь хөнгөн, ширхэгтэй бүтэцтэй харагдах аж. Шатыг бүтэн өнгөлж, модон сараалжаар бүржээ. Хагас дугуйрсан хэсэг нь гадуурх шилэн дөрвөлжин хэсэгтэй эсрэгцэн ялгарах бөгөөд угтах хэсэг болон өрөөнүүдийг холбон байрлана. 

 

Дээврийн хэсэг дэх модон сүүдрэвч нь гудамж болон цэцэрлэг рүү харсан бөгөөд энэ нь сууцны орчин үеийн шинжийг илүү тодотгожээ. Харин байгалийг барилгатай нэгтгэсэн нь хамгийн сэтгэл татам хэсэг нь аж. 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла