Хэв маяг

Dior-ын Жуди Чикаготой хамтарсан үзэсгэлэн

Нью-Йорк хотод зохион байгуулсан Жуди Чикагогийн үзэсгэлэн...

2024 оны 1-р сарын 14 хүртэл Нью-Йорк-ийн “New Museum” уран бүтээлч Жуди Чикагод зориулсан "Herstory" хэмээх ретроспектив үзэсгэлэнг зохион байгууллаа. 

 

Мария Грация Кьюритэй хийсэн урам зориг дүүрэн ярианы үр дүн болох Dior-ын 2020 оны хавар-зуны тансаг зэрэглэлийн хувцасны шоунд анх толилуулсан бүтээлүүд энд мөн багтжээ.

 

Барилгын дөрвөн давхрыг хамран байрласан энэхүү үзэсгэлэн нь түүний жар гаруй жилийн бүтээлийг нэгтгэснээс гадна урлагийн түүхэнд ул мөргүй үлдсэн эмэгтэйчүүдийн тухай олон зүйлийг хүүрнэн өгүүлжээ. Тэдгээр гайхалтай, сэтгэл татам эмэгтэйчүүд Америкийн энэхүү уран бүтээлчид хэмжээлшгүй их урам зориг өгсөн аж. 

 

Феминизмийн гол төлөөлөгчийн хувьд Жуди Чикагогийн оруулсан хувь нэмрийг илэрхийлсэн энэхүү олон талт өгүүлэмжийг уран зураг, баримал, инсталляци, гэрэл зураг, сийлбэр, өнгөт шил, нэхмэл урлалаар дамжуулан илтгэсэн бөгөөд эдгээрээр Dior-ийн эмэгтэйчүүдийн хувцас хариуцсан бүтээлч захиралд онцгой хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү онцгой арга хэмжээний давуу эрхт түншийн хувьд Dior зохион бүтээх чадвар, соёл уламжлал, дэгжин байдлын нэгдэл дээр онцгой оройн зоогоор үйл ажиллагааг нээжээ. Бүтээлч байдлын хүчийг олон ургальч үзлээр илэрхийлсэн энэхүү үзэсгэлэн нь Dior брэнд болон урлагийн хоорондох гуйвшгүй холбоог тэмдэглэж, бататган бэхжүүлж байна.